Анх удаа машин лизингээр авах гэж буй бүсгүйчүүддээ өгөх зөвөлгөө

Лизингээр машин авмаар байна уу? Даанч чухам хаанаас мэдээлэл авах, хэнтэй эхэлж уулзах гээд л анх удаагаа лизингээр машин авах гэж буй хүмүүст өч төчнөөн асуулт, ойлгомжгүй зүйл тулгардаг. Тиймээс бид машин лизингээр авах гээд чухам хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст доорх зөвлөгөөг өгч байна.

     • Юуны өмнө машинаа зөв сонгох хэрэгтэй. Өөрийн хэрэгцээндээ ямар машин авбал тохирохыг сайтар бодож сонголтоо хийх нь чухал. Мөн мөнгөний боломж бололцоогоо бас тооцох ёстойгоо мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл мөнгөндөө тааруулж сонгох уу, сонголтондоо тохируулж мөнгөө бэлдэх үү гэдгээ шийднэ гэсэн үг. Ажил, гэрийн хооронд хот дотор явах бол бензин бага зарцуулдаг, хөдөлгүүрийн багтаамж багатай, жижгэвтэр машин /prius20,30,40,suzuki twin, toyota duet…/ зүгээр.Харин хот хооронд хөдөө замд ашиглах машин хайж байгаа бол мэдээж туулах чадвар сайтай, тэнхлэг өндөртэй машин авсан нь дээр шүү.
     • Сонирхож байгаа, эсвэл сонгосон машинаа зарж буй газруудаар явж, хаанаас авахаа шийдэх хэрэгтэй.
    • Үүний дараа банкинд хандана. Тухайн машин зарж байгаа байгууллага аль банктай хамтарч машин лизингээр худалдаалж байна, тэр банкинд очно.
     • Тэгээд зээлийн эдийн засагч, эсвэл зээлийн мэргэжилтэнтэй уулзах юм.

Харин танд зөвлөхөд банкны зээлийн мэргэжилтэнтэй уулзахаасаа өмнө зээлийн хүү, урьдчилгаа төлбөр, бүрдүүлэх материал, зээлдэгчид тавьдаг шалгуур зэргийг нь урьдчилаад мэдчихэд гэмгүй. Жишээлбэл та манай сайтын “Машины лизинг” цэсээр ороод “Лизингийн хүү, урьдчилгаа” гэсэн сонголтоор орж үзнэ үү. (Лизингийн хүү, урьдчилгааг http://www.mongo.mn/z/1236 -с үзнэ үү)

Жишээлбэл: ХААН банкны машины лизингийн хүү нь хуучин автомашины хувьд сарын 1,7% бөгөөд машины үнийн 15,0 хувийг урьдчилж төлөхийг шаарддаг юм байна.

Хэрэв та 13,5 сая төгрөгийн үнэтэй машин авахаар шийдсэн бол үнийн 15,0% буюу 2,025,000 төгрөгийг өөрөө төлөөд, 11,475,000-ыг зээлэх эрхтэй болно. Зээлийн сарын хүү 1,7% бөгөөд жилийн хүү нь үүнийг 12-оор үржүүлээд 20,4% болж байна. Та энэ нөхцөлөөр тухайн зээлийг 3 жилийн хугацаатай авч болох нь.

Дээрх мэдээллийг л мэдэж байхад та сар бүр төлөх дүнгээ өөрөө тооцож болно. Үүнийг тооцохын тулд нөгөө л “Машины лизинг” цэсэнд байгаа “Машины лизингийн тооцоолуур” сонголтоор ороорой. (Машины зээлийн тооцоолуур http://www.mongo.mn/calculator/show/id/1 )

Энэ тооцоолуур нь маш хялбар бөгөөд 11,475,000 төгрөгийн зээл авсан хүн 3 жилийн хугацаанд сар бүр 428,794 төгрөг төлнө. Үүний дараа банкны зээлийн ажилтанаасаа юу юу бүрдүүлж бэлдвэл зохихыг тайлбарлуулж авах хэрэгтэй бөгөөд манай сайтаас үзсэн ч болно. Ингээд ямар материалыг нь хаанаас яаж бүрдүүлэх ёстойгоо мэдсэн болохоор бичиг баримтаа бүрэн бүрдүүлээд машинаа авах л үлдлээ дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
john blaze (65.111.173.161) 2014-08-05 16:51:48
Байдаг Сайн байна уу Миний нэрийг Жон Blaze юм бид loansWe accumulationLoan хөрөнгийн урд шугам илүү өндөр байх нь эрмэлздэг хүмүүсийн хэрэгцээг хангахад бэлэн байна гэж Бурхан эмээдэг зээлийн компани юм хэрэгтэй гэдгийг ноцтой хувь хүн болон аж ахуйн нэгж хууль ёсны зээл өгөх хүүгийн татаас нь санал болгож байгаа нь Хож-Хож sundriesWe түвшин тэгвэл бид өнөөдөр цахим захидал Холбоо барих Хэрэв энэ саналд дүн таны хайсан needsIf санхүүгийн сонирхолтой хангаж чадах талаар та нартай ярилцахад бэлэн байдаг нь johnloanfirm88gmailcom ЗЭЭЛИЙН ӨРГӨДЛИЙН МАЯГТ Таны бүтэн нэр Таны и-мэйл Бүтэн утас Таны И Таны хот Муж Тосгоны Таны улс орон Факс дугаар Төрсөн он сар өдөр Vгээ мартав уу Энэ арга өмнө Жилийн орлого Зээлийн хэмжээ шаардлагатай Бэлэн Цаг Зээлийн зорилго нь Намайг таних нь сканнердсан илгээх Үүрэг Ноён Жон Зээлдүүлэгч И-мэйл johnloanfirm88gmailcom хүндэтгэсэн Зээлдүүлэгч ноён Жон BLAZE
john blaze (65.111.173.161) 2014-08-05 16:45:24

(27.123.214.113) 2014-05-08 13:39:21
WwwMongomn
(27.123.214.113) 2014-05-08 13:38:49
Mongomn gej zov bicheechee
(27.123.214.115) 2014-05-08 08:41:32
Mongomn site-iin zovlogoo bna Uuniigee eh survaljiig ni duridah heregtey
(202.131.242.238) 2014-05-08 08:32:34
хэрэгтэй хайж явсан мэдээлэл маань байна баярлалаа