Бүсгүй та хэр их бохь зажилдаг вэ?

Бүсгүйчүүдээ бохь зажлахаар турдаг уу?, таргалдаг уу? Асуултынхаа хариултыг аваарай!

Бохь зажлихаар турдаг гэж үнэн үү?

Бохь зажлахаар турна гэж байхгүй. Харин бохь зажлахах рефлексээрээ тайвширдаг. Хүн юм идэж байхдаа эхлээд анхаарлаа төвлөрүүлж, дараа нь хоолноосоо биед орж байгаа бодисуудаасаа болоод тайвширдаг. Тийм учраас хоккейчид,  сагсчид гэх мэт огцом цочролд ордог сдортынхон их хэрэглэдэг.Бохь бол анхдагчаараа шүд ам цэвэрлэх үнэр дарах сүүлийн үед минерал нөхөх, цайруулах үүрэгтэй. Тэгэхээр тураах үүрэгний талаар аль ч бохинд байхгүй.



Бохь зажилахаар таргална гэж  үнэн үү?

Тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Учир нь бохинд дуртай хүмүүс  илчлэг сайтай, амттай хүнс хэрэглэж сурсан байдаг гэнэ. Тэгэхээр бохь их зажлах нь ямар үр дүнд хүргэх вэ...?

Та шүдээ угаасны дараа жүржийн ундаа уулаа гэж төсөөл дөө. Амт нь төдийлөн сайхан биш санагдана. Бохь зажилсны дараа алим идэхэд ч хүртэл таатай биш байдаг шүү дээ. Тэгвэл үүний гол буруутан нь ментол гэнэ. Ментол  жимс ногооны тэжээллэг  бодистой нийлэхдээ гашуун амт үүсгэдэг байна. Тиймээс бохь их зажилдаг хүмүүс  чихэрлэг бүтээгдэхүүн, чипс зэрэг эрүүл бус хүнсийг илүүд үздэг таагүй зуршилтай болдог тухай мэргэжилтнүүд онцолжээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.126.91.168) 2014-07-10 20:10:02
er ni bodood bsan chine bi omno bohi zajildag bhdaa ih turanhai bsan bna odoo bohi zajlaagui 3jild delbe usersen yumshig sanagdchihlaa
(68.68.96.186) 2014-05-09 14:48:12
hudlaaa