Ядуу хүмүүст зориулсан “Буяны хөргөгч”-ийг гэрийнхээ гадна байрлуулжээ

Саудын Арабын Хейл хотод амьдардаг нэрээ нууцалсан нэгэн залуу гэрийнхээ гадаа “Буяны хөргөгч” байрлуулжээ. Уг хөргөгчийг хоол ундгүй өлсөж байгаа ядуу хүмүүст зориулсан аж.



Тэрээр нэрээ нууцалсан залуу хэлэхдээ: “Бидэнд идэж барахгүй ч юм уу, өчигдөр оройн хоол зэрэг үлдэгдэл хоол их бага хэмжээгээр гарч л байдаг. Тэр болгон үүнийг хоол ундгүй өлсөж байгаа ядуу хүмүүст өгч чаддаггүй шүү дээ, тийм болохоор би ийм нэг хөргөгч гэрийнхээ гадаа байрлуулсан юм. Хөршүүд маань тэнд хоол хийхээр бол санаа зовох зүйлгүй хүнсээ тавьчихна, харин хоол хүнс хэрэгтэй байгаа хүмүүс өөрсдөө очоод хоолоо авчихнаэ хэмээжээ. Түүний  санаачилсан буяны хөргөгчийн талаар Shaikh Mohammed гэгч залуу өөрийн цахим хуудаснаа бичиж, хөргөгчнийг зургийг нь оруулснаар "буяны хөргөгч” олон хүний таашаалыг хүртээд зогсохгүй тун ухаалаг санаа болсон гэдгээрээ алдаршиж байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.