Гавьяат тамирчин М.Уранцэцэг Бакугийн Гран пригийн аварга боллоо

Азербайжен улсын нийслэл Баку хотноо жүдогийн гран при тэмцээн өчигдөр эхэлсэн. Энэхүү тэмцээнд 41 орны эрэгтэй 156, эмэгтэй 90 тамирчин оролцож байгаа юм. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд хүч үзсэн Гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг Бакугийн дэвжээнд урамтай сайхан барилдаж түрүүллээ. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Азербайжаны бөх Айша Гурбанлиг ялж хэсгээ тэргүүлсэн юм.

Улмаар зооны аваргын төлөө эзэн орны бөх Сумее Аккусыг буулгаж авсанаар финалд гарч ирсэн. Улмаар аваргын төлөө Израйлын бөх Амелиег буулгаж авсанаар алтан медаль хүртлээ.

Харин 57 кг-д хүч үзсэн А.Цолмон эхний тойрогтоо энэ жингийн аварга болсон  Австрийн бөх  Сабринад ялагдсанаар тэмцээнээ дуусгасан юм. Өнөөдөр манай бөхчүүдээс 73 кг-ын жинд хүч үзэж буй Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар барилдана.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.