Миний тоглолтын дараа үзэгчдэд юу нь таалагдсан, таалагдаагүй талаар ярилцаж, тэднийг инээлгэх нь энэ мэргэжлийн хамгийн сайхан мөч...


Дэлхийн илбийн рeкордын эзэн Австралийн алдарт илбэчин Ben Murphy өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаагаа Монголын үзэгчдэд толилуулах гэж байгаа билээ. Тэрээр 6 сарын 1, 2-нд 14.00, 19.00 цагт “UB Palace”-ын концертын их танхимд "Дэлхийн илбэ монголд" нэртэй шоу тоглолтоо хийх юм.

Бен Мурфи нь усаар дүүргэсэн цоожтой шилэн хоргоноос алга болон гарч ирэх үзүүлбэрээрээ алдарт илбэчин Хүдини-гийн дэлхийн рекордыг эвдсэнээрээ дэлхий даяар олон олон шүтэн бишрэгчидтай болсон билээ. Тэрээр АНУ-д бүтэн жилийн турш 300 гаруй шоу тавихдаа бүх тасалбар нь борлогдож байсан Австралийн цорийн ганц илбэчин юм.

Та бүхнийг Бен Мурфи болон түүний хамтрагч үзэсгэлэнт Шерин нарын итгэмээргүй алга бололт ба гэнэт гарч ирэх үзүүлбэрүүд, мөн эмэгтэй хүнийг хоёр болон түүнээс олон хэсэг болгон хуваан хөрөөдөх, Шерин-ийг алчуур шиг мушгих зэрэг олон олон үзүүлбэрүүдийг хүрэлцэн ирэж үзэхийг урьж байна.
Тасалбарын үнэ: 15000 ₮, 25000 ₮, 35000 ₮


Ингээд манай оронд илбийн гайхамшгийг үзүүлэх Австралийн алдарт илбэчин Ben Murphy-тэй цөөн хором ярилцсанаа таньд хүргэж байна.


- Таньд энэ өдрийн мэнд хүргэе! Монгол орны талаар ямар сэтгэгдэлтэй байна даа?  


Үнэхээр гайхалтай өвөрмөц цаг ууртай сайхан орон юм. Би төдийлөн цас хараад байдаггүй. Цасаар бүрхэгдсэн уулсыг хараад сэтгэл маш их догдолж байна. Хүмүүс нь ч гэсэн маш халуух дотно хүлээн авч байгаад баяртай байна. Боломж гарвал дахиад заавал ирэх болно.

- Хэзээнээс эхлэн илбийн гайхамшигийг сонирхож, хичээллэж эхэлсэн бэ?

Би хүүхэд байхдаа бие муутай, байнга л эмнэлэгт хэвтдэг хүүхэд байсан. Тийм хүүхдүүдэд зориулж  Австралийн эмнэлэгт алиалагч, илбэчид тусгай үзүүлбэр үзүүлдэг байсан. Тэр надад их сонирхолтой санагдаж улмаар бие даан суралцах болсон.  Эмч намайг тарих гэхээр нь "Та нар намайг тарихын оронд миний үзүүлбэрийг үзээч гэж хэлээд эмч нартаа илбэ үзүүлдэг байлаа. Би хамгийн анх бөмбөгтэй үзүүлбэр үзүүлж байсан. Тиймээс тийм хэцүү биш ч би энэ илбэндээ маш их хайртай байдаг.


- Илбийн үзүүлбэрт жижиг хэрэгсэл ихээр ашигладаг. Үүнийг хаанаас худалдан авдаг вэ?


Ерөнхийдөө АНУ-аас жижиг хэрэгслээ худалдаж авдаг. Мөн тусгайлан хэрэгсэл хийж өгдөг ажилчин байдаг. Миний хэрэгсэл грашаар дүүрэн байдаг.

- Илбийн үзүүлбэрийн сайхан болон хэцүү зүйлүүд юу байдаг вэ?


Миний тоглолтын дараа үзэгчдэд юу нь таалагдсан, таалагдаагүй талаар ярилцаж, тэднийг инээлгэх нь энэ мэргэжлийн хамгийн сайхан мөч гэж боддог. Мэдээж аюултай байдалд нь хэцүү байдаг.
Та гэр бүлтэй юу? Гэр бүлийнхэн тань хэр зэрэг дэмждэг вэ?
Мэдээж гэр бүлийнхэн маань маш их дэмждэг. Одоогоор хараахан эхнэр хүүхэдтэй болж амжаагүй байна. Гэхдээ би илбийн гэр бүлийнхэндээ маш их хайртай.


- Монголчуудад зориулж ямар ямар  үзүүлбэр үзүүлэх вэ? Хамгийн шилдэг үзүүлбэр гэвэл?

Тоглолтын хувьд гайхамшигтай байна гэдгийг хэлмээр байна. Мөн тоглолтын үеэр эмэгтэй үзэгчдийн бодлыг уншиж, боломжтой бол тэр эмэгтэйн хувцсыг өмсөх байх.
Мөн хүүхдийн баяр болж байгаатай холбогдуулан бяцхан үзэгчидтэйгээ хамтран  ширээ ниснэ. Шоуны үзүүлбэрийн дараа надтай уулзаж, ярилцах боломжтой. Хөгжилтэй сайхан тоглолт болно гэж найдаж байна.

-Бидэнтэй ярилцсан баярлалаа. Таньд ажлын өндрөөс өндөр амжилт хүсье!


Баярлалаа Монголын бүх сайхан ээжүүд, бяцхан хүүхдүүддээ баярын мэнд хүргэе!




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.