Амархан бас амттай шоколадан торт

Амархан боловч салахын аргагүй амттай шоколадтай тортыг хэрхэн хийх вэ? Эзэгтэй нартаа энэхүү бяцхан зөвлөгөөг хүргэе. Туршаад үзээрэй


Орц:

Шоколад(гадуур зардаг цаастай шоколад байхад болно)-100гр

Масло-60гр

өндөг 2ширхэг

Сахар 70гр

А:Дээд гурил 20гр Какао 10гр

Хийх арга:

1.Шоколад маслоо хайлуулна
  Шоколадаа нарийн жижиглээд, маслотай хамт саванд хийж доор нь халуун устай сав тавьж хайлуулна.

2.Тусдаа саванд өндөг сахар хоёроо хийж хутгагчаар хөөсөртөл нь хутгана.
3.Өндөгтэй сав руугаа хайлуулсан шоколад маслоо нэмж хийж хутгана.

4.А буюу дээд гурил какао хоёроо шүүлтүүрээр шүүж, шигшээд хутгана.
Жаахан тосолсон будаа агшаагч руугаа хийгээд хурдан агшаах дээрээ дарна(ойролцоогоор 20-30минут)
Ингэхэд л таны өмнө амттай сайхан торт бэлэн болно. Гаргахын өмнө савхаар зоож үзээд наалдахгүй байвал болсон гэсэн үг. За ингээд бүсгүйчүүд минь амтархан зооглоорой

 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Otgon (84.226.35.155) 2014-12-07 03:04:01
Bayrlalaa