Тамирчин бүсгүй жирэмсэн болсон ч туухайгаа өргөсөөр...
Америкийн хүндийг өргөлтийн тамирчин 33 настай Меган Литерман жирэмсэн болсон ч туухайгаа өргөсөөр, фитнесээр хичээллэсээр байсан гэнэ. Түүний өгүүлж байгаагаар төрөхөөсөө хэдхэн цагийн өмнө тэрбээр биеийн тамирын танхимд бэлтгэлээ хийж суусан аж. Энэ сарын эхээр тэр эрүүл саруул охин төрүүлжээ.

Аризона мужийн Феникс хотын оршин суугч бүсгүй жирэмсэн байхдаа дасгал, сургуулилтаа огт зогсоогоогүй гэдгээрээ бахархав. Есөн сарын хугацаанд Меган Литерман долоо хоногт дөрвөн удаа зааланд очиж, өдөр болгон нохойгоо дагуулаад таваас дээш километр зайг туулан, долоо хоног бүр уул руу 13 км аялал хийж байсан гэнэ. Ингэхдээ америк бүсгүй 50 кг жинтэй штангийг тогтмол өргөж байсан аж.
Эрчимтэй бэлтгэлүүд түүнд хор уршиг тарилгүй харин ч төрөх үйл явцыг мэдэгдэхүйц хөнгөрүүлсэн гэнэ. 33 настай тамирчин бүсгүй нэг сарын дараа бэлтгэл, сургуулилтаа хийж эхлэх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







