“Мodern of Night” Олон улсын балетын фестиваль Монголд болно

“Монголын балетын хөгжил сан” нь 2011 онд “Мodern of Night” Олон улсын балетын фестивалыг анх удаа эх орондоо зохион байгуулж байсан. Тэгвэл “Монголын балетын хөгжил сан” энэ удаа “Мodern of Night” тоглолтоо ирэх сарын 4-ний өдөр зохион байгуулахаар болжээ. “Мodern of Night” тоглолтоороо сонгодог бүжгийн урсгал XXI зуунд олон улсад хэрхэн  эрчимтэй хөгжиж байгааг үзэгчдэдээ хүргэх аж.



Уг тоглолтод МУГЖ Д.Алтанхуяг болон АНУ-ын Бостон хотын балетчид оролцох аж. АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордон, Лондон хотын Роял Баллет, ОХУ-ын Болшой балет, Италийн Ла Скала зэрэг дэлхийн сор театруудын тайзнаа тоглодог балетын урлагийн шилдгүүдийн тоглолтыг Монголдоо үзэх боломж ийн бүрджээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.