Талх хэдэн настайг мэдэх үү эзэгтэй нараа?
Талх хэдэн настайг та ингэхэд мэдэх үү. Тэгвэл археологчдын тодорхойлсноор хүн төрөлхтний хувьд хамгийн анхны талхыг Дундад Азид 15 мянган жилийн тэртээ барьж байжээ. Магадгүй энэ үед амьдарч байсан хүмүүс ан ав хийж байхдаа улаан буудайны үрийг олж тариалж эхэлсэн байж болох юм. Удалгүй хүн төрөлхтөн гэрийнхээ ойролцоо газарт улаан буудайг тариалах болж, түүнийгээ хураан авч цайруулаад тээрэмдэж, халуун чулуун дээр болгож иддэг болж. Харин одоогоос мянган жилийн тэртээгээс хүмүүс нүүрсхүчлийн кали, иссэн сүүг ашиглан талхны хөрөнгө гарган авснаар анхныхаа талхыг барьжээ.

МЭӨ 2600-3000 онд эртний египтүүд исгэгч, дрожж ашиглан талх барьж сурсан төдийгүй анх удаа талх барих зуухыг зохион бүтээж ашиглах болсон гэнэ. Талх барихыг грекүүд египтүүдээс харин римчүүд грекүүдээс суралцсан гэдэг юм. Римчүүд талх үйлдвэрлэх зорилгоор шинэ загварын зуухыг зохион бүтээснээр бүх Европ даяар түгэн тархсан байна. Дундад зуунд Европын бүх л хотуудад талхны мухлаг ажилладаг болсон байж.
Харин талхны үйлдвэрлэл 1900 оны эхээр Мельбурнд зохиогдсон техник тоног төхөөрөмжийн тусламжтайгаар явагдаж эхэлсэн түүхтэй юм байна. Ингээд улс үндэстэн бүрийн онцлогийг шингээсэн талх барих жороос танилцуулъя. Талх үнэтэй болсон өнөө үед гэрийнхээ шарах шүүгээнд шинэхэн халуун талх бариад идэхэд амттай төдийгүй арвин ч байх болно.
Талхны жор:
1. Фокачча – Итали үндэсний талх
Орц: Хоёр цайны халбага хуурай эсгэгч буюу дрожж
1,5 стакан бүлэн ус. (45 хэм );
Дөрвөн стакан улаан буудайн гурил (дээд гурил биш);
Таван хоолны халбага оливын тос;
Гурван цайны халбага давс.
Бэлтгэх арга: Цайны нэг халбага хуурай эсгэгчээ тал стакан усанд хийж хутга. Тасралтгүй хутгаад арван минут тунгааж тавь. Дараа нь исгэгчтэй усандаа 3/4 стакан гурил хийж зуураад дулаан газар 45 минут хэртээ байлгаж хөөлгөх хэрэгтэй.
Өөр нэг сав авч, нэг стакан усанд үлдсэн исгэгчээ хийж хутгаад арван минут хэртээ байлга. Анхны исгэсэн гурилаа дээрээс нь хийгээд гурван хоолны халбага оливын тос, хоёр цайны халбага давс нэмээрэй. Тасралтгүй зуурах хэрэгтэй. Дараа нь үлдсэн гурилаа нэмээд сайтар зуурна. Зуурмаг олон давхар бус нэг цул зуурмаг болох хэрэгтэй.
Гурилан зуурмагаа маслаар тосолсон саванд хийж 1,5 цаг хэртээ дулаан, гэрэлтэй газар тавь.
Гурилан зуурмаг хөөж том хэмжээтэй болох ёстой. Хөөмөгц нь гурилаа ургамлын тосоор тослоод хоёр см зузаантай жигд элд.
Шарах шүүгээгээ 220 градус хүртэл халаана. Элдсэн зуурмагаа хуруугаа хатгаж хонхойлгоно. Дараа нь оливын тосоор түрхээд шарах шүүгээнд 20 -25 минут буюу алтан шар өнгэтэй болтол нь байлгана.
Ширээнд тавихын өмнө хөргөх хэрэгтэй. Хөрсний дараа зүсч тавина.

2. Гадилан талх
Орц: 1,5 стакан сахар;
0,5 стакан цөцгийн тос;
Гурван ширхэг гадил жимс;
Хоёр ширхэг өндөг;
Хоёр стакана улаан буудайн гурил ;
0,5 хоолны халбага хүнсний сод;
1,5 хоолны халбага давс;
Нэг хоолны халбага ванилин.
Бэлтгэх арга: Шарах шүүгээгээ 175 градус болтол халаана.
Дугуй хэлбэртэй байхаар бодож тосол.
Бүх орцоо хийгээд нэг өнгийн зуурмаг болтол нь сайтар хутгах хэрэгтэй. Дараа нь зуурмагаа хэлбэрт оруулна.
Шарах шүүгээнд нэг цаг байлгана.
3. Хивэгтэй талх
Орц: Улаан буудайн хивэг 150 гр.
Улаан буудайн гурил 150 гр.
Сүү 140 гр.
Ус 140 грамм.
Сахар 5 грамм.
Цөцгийн тос 10 грамм.
Эсгэгч буюу дрожж 10 грамм.
Бэлтгэх арга:
Хивгээ гурилтайгаа холино.
Сүүн дээрээ усаа нэмээд дээрээс нь хивэгтэй гурил, дрожж, сахараа хийж зуурна.
Тесто буюу зуурмаг бэлэн болмогц үлдсэн шингэн, хивэгтэй гурил, маслоо нэмж зуурна.
Бэлэн болсон гурилан зуурмагаа хэсэг хугацаанд байлгаж амраана.
Зуурмагаа тосоор тослоод 200 градус халаасан шарах шүүгээнд хийж болтол нь байлгана.
Ирландын төмстэй талх
Орц: 225 грамм чанаж нухсан төмс;
Нэг хоолны халбага давс;
25 грамм ургамлын тос;
50 грамм гурил
Бэлтгэх арга:
Бүх орцоо нэг саванд хийж нэг өнгийн зуурмаг болтол нь зуурна.
Зуурмагаа хоёр хэсэгт хувааж тавина. Хэсэг тус бүрийг нь 22 см диаметртэй, 0,5 см зузаантай дугуй болгон элдэнэ. Дугуй тус бүрийг дөрвөн тэнцүү хэсэгт хуваах хэрэгтэй.
Хэсэг тус бүрийг нь шарах шүүгээнд таван минут хэртэй хоёр талаар нь ээлжлэн шарж болгоно.

3. Хивэгтэй талхОрц: Улаан буудайн хивэг 150 гр.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.