Олон улсын кино наадмаас АЖ Д.Мэндбаяр тусгай шагнал хүртлээ


ОХУ-ын Бүгд найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотод  энэ сарын 26-наас 28-ны хооронд зохион байгуулагдсан "Мөнгөн Акбузат" кино урлагийн наадам "Ээж" Монголын Уран сайхны киногоор нээжээ.



Тус кино наадмын шүүгчид шилдэг эмэгтэй дүрийн тусгай шагналыг "Ээж" киноны гол дүрд тоглосон Монгол Улсын Ардын жүжигчин Д.Мэндбаярт олгосон байна.

Шагналыг киноны зохиолч Б.Мөнхтуяа тус наадамд очиж төлөөлөн гардаж авсан байна.Түүнчлэн "Ээж" уран сайхны кино Лос-Анжелес хотод нээлтээ хийж Дэлхийн Азийн кино наадамд мөн өрсөлдөхөөр болсон аж.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.