2014 оны “Шилдэг гэр бүл”-үүд тодорлоо

Өнөөдөр буюу энэ сарын 15-ны өдөр “Олон улсын гэр бүлийн өдөр” тохиож байна.  Манай улсын хувьд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран 09:00 цагаас гэр бүлийн өдрийг Соёлын төв өргөөнд тэмдэглэлээ. Мөн улсын шилдэг есөн гэр бүл шалгаруулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Шилдэг гэр бүлийн шалгаруултад нийт 180 гэр бүлээс 2014 оны “Шилдэг гэр бүл”- ээр есөн  гэр бүлийг  шалгарууллаа.  Үүнд:



•    “Азай гэр бүл”-ээр Хөвсгөл аймгийн иргэн Ж.Бүдрагчаагийн  гэр бүл
•    “Өнөр гэр бүл”-ээр Булган аймгийн иргэн Б.Дашцэрэнгийн  гэр бүл
•    “Алдартан гэр бүл”-ээр Өмнөговь аймгийн иргэн Ш.Пүрвээгийн гэр бүл
•    “Залуу гэр бүл”-ээр Баянхонгор аймгийн иргэн Т.Дагвадоржийн гэр бүл
•    “Хүмүүнлэг гэр бүл”-ээр Говь-Алтай аймгийн Б.Авирмэдийн гэр бүл
•    “Авъяаслаг гэр бүл”-ээр Өмнөговь аймгийн Ц.Бадамсүрэнгийн гэр бүл
•    “Спортлог гэр бүл”-ээр Дорнод аймгийн иргэн Г.Ломбодоржийн гэр бүл
•    “Оюунлаг гэр бүл”-ээр Төв аймгийн иргэн Д.Түгжамбын гэр бүл
•    “Бүтээлч гэр бүл”-ээр Улаанбаатар хотын иргэн Д. Дэлгэрсайханы гэр бүл тус тус шалгарлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.