Малала Юсуфзай охины хөрөг зураг дуудлага худалдаанд өндөр үнэд хүрчээ
Их Британийн зураачийн
зурсан охидын боловсролыг дэмжигч Малала Юсуфзай охины хөрөг зураг дуудлагаг худалдаанд оржээ. Тэрээр олсон орлогоо Нигерийн охидод зориулахаа
мэдэгдсэн байна. Түүний хөрөг дуудлага худалдаагаар 102 мянган ам.долларын
үнэд хүрчээ. “Christie’s” дуудлага худалдааны компани худалдаанаас
олсон ашгийг “Малалагийн сайн үйлсийн сан”-д өгөхөө мэдэгджээ.

Харин Нигерид 200 гаруй эмэгтэй сурагч хулгайлагдаад буйтай холбогдуулан тус улсын охид, эмэгтэйчүүдийн боловсролд анхааран үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн бус байгууллагад мөнгийг хандивлана хэмээн Малалагийн сан мэдэгдсэн байна.

Малала охины хувьд 2012 онд 15 настай байхдаа сургууль руугаа явж байгаад буудуулж байсан билээ. Энэхүү хөргийг зурсан Их Британийн шилдэг хөрөг зураачдын нэг Жонатан Йеог Малала охины хөрөг зургийг ойролцоогоор 60 мянган ам.доллард хүрнэ гэж тооцоолж байжээ. Гэтэл түүнээс нэг дахин их үнэд хүрсэн нь түүнийг үнэхээр гайхахад хүргэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.