Ардын дууны далд ухаант үгс

Он жил өнгөрөх тусам түүхийн хуудас нь улам зузаарсаар, тэгэвч мартагдах дөхсөн ардын дууны мөр бүхэн чухам юу өгүүлж буй талаар та ухан бодоорой. Эмэгтэйчүүдийн цахим сэтгүүл нь та бүхэндээ ард түмэн хэлэх гэсэн үгээ хэлж чадахгүй цаг үед, өөрийн үзэл бодол, янаг үгсийг илэрхийлсэн далд утга бүхий дөрвөн дууны үгийг хүргэж байна.

 

"Шөний бороо" дууны үгийн агуулгыг тун нарийн тооцож урласан, айхтар далд утгатай дуу гэдэг. Цаг хугацааны явцад ард түмэн энэ дууг “ардын дуу” болгосон. Тиймдээ ч тухайн үеийн төр засаг энэ дууны сүүлийн бадаг мөрийг хасч хориглосон гэдэг юм билээ.

 

Үгийг Д.Намдаг

Аяыг С.Бүтэд

 

          Шөнийн бороо

 

Шөнийн орсон шиврээ бороо

Сэржигнэн шивнэн цэцгийн чихнээ

Сэрүүн тунгалаг дусаалы нь шимсэн

Цэцгүүд баясан цомирлогоо дэлгэв

Цэцгэнд шивнэсэн шиврээ бороо

Сэмхэн шиврэв зүрхний гүнээ

Сэтгэлдээн шингэтэл магтав чамайг

Сэлэн цохилов миний судас

Гүн харанхуйд хулжсан нойр

Хол ойрыг хэсүүчлэн давхив

Хайр дурлалын халуун илч минь

             Чиний амьсгалд хэрэв үү үгүй юу

 

"Үлэмжийн чанар" дууны үг бүсгүй хүнийг магтан дуулсан мэт боловч  эр хүн, эх дэлхий  бүхний гайхам сайхныг магтсан гэдэг. Энэ дууг бүрэн эхээр нь нэг удаа дуулахад  мянган суварга босгосонтой тэнцэх буян хураадаг гэнэм. Харин дутуу дуулахад эрхний толгой давсантай эн тэнцэх нүгэл болдог гэнэ.

 

Үлэмжийн чанар

Үлэмжийн чанар төгөлдөр

Өнгө тунамал толь шиг

Үзэсгэлэнт тунгалаг царайгий чинь

Үзээд үзээд ханашгүй дээ

Үнэхээр сэтгэлий минь булаамаар зээ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч

Хөхөө шувууны эгшиг шиг

Хөөрхөн эелдэг ааш чинь

Хөгжиж суухад урамтай даа

Хөөрхөн аальтай шиг минуу зэ

Бадамын дундаас дэвэрсэн

Балын амттай адилхан

Баясгалант тунгалаг царайгий чинь

Бахдаад бахдаад ханашгүй дээ

Баярыг улмаар аривтгамаараа зээ

Хүний энэхэн насанд

Хүссэн хэргийг бүтээгч

Хүсэлт тэнгэрийн эдлэлээр

Хөлгүй жаргалангийн далайн дунд

                     Хөвөн цэнгэн жаргая зээ

 

Цонхон дээр суусан ялаа, цочоод нисчихдэг нь юуны учир вэ? Энэ дууны утгыг арван наймтаас ахмад настан нь хүртэл мэддэг. Гэвч улам ухан ойлговол чухам юуны тухай өгүүлснийг олж харах бизээ.

 

Цонхон дээр суусан ялаа

Цонхон дээр суусан ялаа нь болбол

Ай ай хонгор минь дээ хө хө

Цочоод нисэх нь түргэн байдаг

Ай ай үр минь дээ хө хө

Цохлоод ирсэн үйлийн үрийг

Ай ай хонгор минь дээ хө хө

Цохиож буцааж болдоггүй юм даа

Ай ай хонгор минь дээ хө хө

Орон дээр суусан ялаа нь болбол

Ай ай хонгор минь дээ хө хө

Ойгоод нисэх нь түргэн байдаг юм

Ай ай үр минь дээ хө хө

Одоо цагийн дэгжин чамингууд

Ай ай үр минь дээ хө хө

Орхиод явах нь омогтой байдаг юм

Ай ай үр минь дээ хө хө

 

Хэдий зохиогчийнх нь нэр энэ дууны хамт явдаг ч аль хэдий нь ардын дуу болсон “Цэнхэрлэн харагдана” дууны утга ч мөн сонирхолтой. Энэ бүхий л дуунаас юуг олж, юуг ойлгож чадах нь сонин.

 

Үгийг Д.Нацагдорж

Аяыг Дамдинбазар

 

Цэнхэрлэн харагдана

Цэнхэрлэн харагдана хө хө

Цэцэг жимстэй уул юм даа хө хө

Чин зоригийг баривал даа хө хө

Цэнгэж болмоор уул байна даа хө хө

Алаглан харагдана хө хө

Алим жимстэй уул байна хө хө

Аавын хоёр хүү нь хө хө

Амьдарч болмоор уул байна хө хө

Нарс хайлаас хоёр нь хө хө

Навчаа дагаад ганхаад байна хө хө

Начин шонхорт шувууд нь ээ хө хө

Найм есөн зүйлээр донгодоод байна хө хө

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.