Гавъяат уулчин Гангаамаадаа амжилт хүсье!
Дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд мөрөө үлдээж, эх орныхоо соёмбот тугийг мандуулсан анхны монгол эмэгтэй Б. Гангаамаа Хойд Америк тивийн ноён оргилд авирахаар яваад нэлээд хугацаа өнгөрч байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж авирах боломжгүй түр саатаад байгаа тухай утсаар холбогдон хэлсэн юм.

Түүнчлэн МакКинли ууланд, АНУ-д хөлсний ачаа зөөгч (ширва) гэдэг ойлголт байдаггүй учраас бүх ачаагаа өөрөө үүрч дээш нь хүргэж, доош нь буулгадаг жинхэнэ уулчны шандасыг сорьдог уул аж . Уулчин Б. Гангаамаагийн хувьд энэ бол хоёр дахь удаагийн оролдлого юм. Гавъяат тамирчиндаа амжилт хүсье!
Оргилд гарчихаад дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй ирүүлэх байх гэж найдаж байна.
Дашрамд дуулгахад Гавъяат уулчин Б. Гангаамаа манай сайтаас жил бүр зохион байгуулдаг "Аз жаргалын аялал"-ыг урилгаар тэргүүлэн алхдаг юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







