Хүүхдийн тусламжийн утсыг 24 цаг ажиллуулна

Хүүхдийн эрхийн зөрчлийн мэдээлэл хүлээн авч, туслах зорилготой Хүүхдийн тусламжийн утсыг 24 цаг ажиллуулахаар болжээ. Өчигдрөөс эхлэн Хүүхдийн утасны зөвлөгчийн сургалт явагдаж эхэлсэн бөгөөд ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллах юм байна.

Одоогийн байдлаар 1979 дугаарын утсаар дуудлага хүлээн авч байгаа ба цаашид 108 дугаарт шилжих гэнэ. Уг тусламжийн утас нь үнэ төлбөргүй, Монгол Улсын хаанаас ч холбогдох боломжтой аж. Тусламжийн утасны зөвлөхүүд дуудлага бүрийн дагуу хүүхдэд шаардлагатай үйлчилгээг түргэн шуурхай, шат дамжлага багатай хүргэх, үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг чанд хадгалах зарчимтай байх юм.

Дашрамд дуулгахад, манай улс 2006 оноос Олон улсын Хүүхдийн утасны CHI буюу “Child Helpline international” сүлжээ байгууллагын бүрэн эрхт гишүүн улс болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.