Аавын үүргийг хүлээсэн миний эгч

Ааваа та гэртээ ирээрэй.. Энэ өгүүлбэрийг уншаад надад нэгэн зүйл бодогдсон юм. Миний эгч хоёр хүүхэдтэй, гэрээ авч явдаг өрх толгойлсон эмэгтэй. Амьдрал түүнийг хатууд сургаж байгаа. Би өөрөө оюутан болохоор эгчдээ тэр бүр тус болж чаддаггүй юм. Гэхдээ сургуулиа төгсөөд ажил хийж эгчийнхээ нуруун дахь ачаанаас бага ч болтугай хөнгөлөх юм сан гэж хүсдэг. Миний эгч янз бүрийн олон төлбөрүүдийн төлөө амьдарч байгаа юм шиг санагддаг. Байрны төлбөр, цахилгааны төлбөр, утасны төлбөр, цэцэрлэгийн төлбөр, интернэтийн төлбөр гээд л. Хоёр жаахан охин нь эцгийн хайр халамжаар дутаж яваа. Эгч минь тэдэндээ аавын оронд аав болж, хүний хүүхдүүдээс дутаахгүй явахыг хичээж байгаа нь амьдралд оролцох үүрэг нь хоёр дахин хүнд юм шиг харагддаг. Миний эгч шиг олон олон залуу эмэгтэйчүүд ээжийн үүргээс гадна аав гэдэг том хүний орон зайг нөхөж явдаг юм шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Тэд өөрсдийн залуу насаа мартан, магадгүй эмэгтэй хүн гэдгээ хойш тавиад үр хүүхдүүддээ ээж нь бас Аав нь болж яваа хүмүүс билээ. Тэд үргэлж гэртээ эрт ирдэг...
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







