Beyonce, Jay-Z нарын аялал тоглолтын трейлер гарлаа
Өнгөрсөн долоо хоногт цахим ертөнцөд дуучин Beyonce-ын нөхөр реппер Jay Z түүний дүү Solange-тай нь цахилгаан шатан дотор муудалцаж байгаа бичлэг олныг шуугиулсан. TMZ-ын сайтаас гаргасан уг видео бичлэг нь “Met Gala” наадмын үеэрх “The Standard” зочид буудлын лифтэн дэх бичлэг байсан юм.

Харин энэхүү дуулиан шуугианы дараа дуучин Beyonce болон Jay Z нар ирэх зургаадугаар сард хийхээр төлөвлөж буй тоглолтынхоо трейлерийг гаргасан байна. "Run" хэмээх тус видеон дээр хосууд Blake Lively болон Sean Penn нарын олон уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







