Шинжлэх ухаан сонирхдог бүсгүйчүүддээ зориулан энэ удаад "Шинжлэх ухааны түүхэн дэх шилдэг 10 эмэгтэй"-н тухай мэдээллийг хүргэе.
Гайхалтай оюунлаг бүсгүйчүүд маань ямар шинэ нээлтийг хийж байсан юм бол?
ДНХ-ийн талаар бодоход танд хэний төрх буудаг вэ? Ватсон? Крик? Эсвэл Франклин уу?
Розалинд Франклин нь Ватсон болон Крикийн ДНХ-ийн бүтцийн ээдрээг
хэрхэн тайлсан талаарх гайхалтай түүхэнд хэзээ ч багтаж байгаагүй
эмэгтэй юм.
1. Мари Кюри

Цацраг идэвхт орчинд амьдарч байсан Мари Кюри амьд ахуйдаа олон
гайхалтай зүйлсийг бүтээсэн юм. Түүний ашиглаж байсан бичиг цааснаас 75
жил өнгөрсөн ч гэсэн тун их цацраг ялгарсаар байгаа ажээ. Тиймээс тусгай
тоноглолын тусламжгүйгээр хүрч болдоггүй байна.
20-р зууны эхэн үед Польшийн иргэн Кюри өөрийн Франц нөхөр Пьер
Кюрийн хамтаар уран, полони, болон радий зэрэг цацраг идэвхт химийн
элементүүд дээр ямар ч хамгаалалтгүйгээр мөн тэдний амьд биетэд хэр их
хор нөлөө үзүүлдэг болохыг анхаарч үзэлгүйгээр ажилладаг байжээ. Түүний
энэ болгоомжгүй явдал нь хожим хор нөлөөгөө үзүүлсэн бөгөөд 1934 онд
цусны өвчнөөр нас эцэслэжээ. Нобелийн шагналыг хоёр ч удаа хүртэж байсан
ба (1903 онд нөхөрийн хамтаар физикт, 1911онд химийн чиглэлээр хүртсэн)
түүний охин Ирен Жолио Кюри нь шинжлэх ухаанд нөлөө үзүүлж чадсан чухал
эрдэмтэн байсан бөгөөд 1935 онд цацраг идэвхийн ажлаараа нөхрийн хамт
Нобелийн шагнал хүртэж байжээ.
2. Розалинд Франклин
ДНХ-ийн талаар бодоход хэний төрх буудаг вэ? Ватсон? Крик? Эсвэл Франклин уу?
Розалинд Франклин нь Ватсон болон Крикийн ДНХ-ийн бүтцийн ээдрээг
хэрхэн тайлсан талаарх гайхалтай түүхэнд хэзээ ч багтаж байгаагүй
эмэгтэй юм. Франклин анх ДНХ-ийн давхар эрчлээт ороомгийн зургийг
рентген цацраг ашиглан авч байсан ба түүний гайхалтай лабраторийн
судалгаа болон задлан шинжилгээгүйгээр тус рентген цацрагт буусан дүрс
ашиглагдаж чадалгүй үлдэх байсан нь гарцаагүй. Үүнээс ч илүүтэйгээр тус
зургууд байгаагүй бол Ватсон, Крик нар ДНХ-ийн бүтцийн талаарх алдарт
бүтээлээ 1953 онд хэвлүүлж чадахгүй байх байлаа. Франклины авсан гэрэл
зургуудыг түүний лабраторийн хамтрагч гадагш задруулан Ватсон, Крик нарт
өгчээ. Ватсон, Крик нар тус зурагнуудаар амжилт олж чадсан ч Франклин
олонд танигдалгүй үлдсэн юм. 1962 онд Ватрон, Крик нар өөрсдийн ДНХ-ийн
бүтцийн судалгаагаар Нобелийн шагнал авсан ба тухайн үед Франклин
өндгөвчний хорт хавдраар өнгөрөөд 4 жил болсон байлаа.
3. Лизе Мейтнер
Хирошима болон Нагасакид цөмийн бөмбөг унахаас 6 жилийн өмнө буюу
1939 онд Австрийн физикч Лизе Мейтнер цөмийн задралын талаар тайлбарлан
өгч байв. Отто Ханы цөмийн бөмбөгдөлтийн талаарх судалгааны хамтрагч
байсан тэрээр зарим нэг гарч болох үр дүнгийн талаар толгойгоо гашилган
байсан ч удаан бодохыг хүсээгүй аж. Улмаар Хитлер бүх хүчийг гартаа авч
Еврей Мейтнер Германыг болон өөрийн судалгааны бүтээлээ орхин явахаас
өөр аргагүй болжээ. Швед дэх өөрийн шинэ баазаас Хантай харилцаж байх
үедээ Мейтнер өөрийн зээ дүү Отто Фришийн хамтаар цөмийн бөмбөгдөлтийн
туршилтыг сайтар судалж эхэлжээ. Тэд судалгааны явцдаа тэдний харж
байсан цөмийн задрал нь цөм хоёр хуваагдахаас илүү нөлөөтэй зүйл болохыг
түүнчлэн асар их хэмжээний энерги ялгаруулж байгааг олж мэджээ. Тэдний
судалгааны ажил Отто Ханд Нобелийн шагнал авчирсан ч Мейтнэр хоосон
үлдсэн юм.
4. Рэйчел Карсон
Рэйчел Карсоны “Аниргүй хавар” нь хүн төрөлхтөнг сэрээсэн юм.
1962 онд хэвлэгдсэн ном нь засгийн газар болон шинжлэх ухааны
судалгаа шавж устгал нь бидний хүрээлэн буй орчин хийгээд эрүүл мэндэд
хэр хор хөнөөл учруулж буй талаар тайлбар тавихыг шаардахад хүргэжээ.
Карсон нь мэрэгшсэн биологич, амьтан судлаач мөн хүрээлэн буй орчины
хамгааллын зохиолч байсан юм. 1940 оны эхээр Карсон болон бусад эрдэмтэд
засгийн газраас явуулж буй хортон шавж устгах программд ДДТ болон бусад
нийлэг химийн бодис ашиглаж буй талаар санаа зовинож эхэлжээ. Карсон
тэдгээр химийн бодис нь ердийн нэг шумуул болон шоргоолжноос гадна илүү
олон төрлийн шавжийг устгадаг болохыг олж мэджээ. “Аниргүй хавар” гэдэг
нь Карсоны хавар болоход жиргэх шувууд үгүй тийм л айшигтай аниргүй
хавар болохоос айж өгсөн нэр бөгөөд тус ном нь орчин үеийн хүрээлэн буй
орчны хамгаалах идэвхтэй хөдөлгөөнийг өрнүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн
юм. 1964 онд Карсон хөхний хорт хавдрын улмаас харамсалтайгаар нас
баржээ. Тэрээр өөрийн амжилтыг харж чадаагүй юм.
5. Барбара МакКлинток
Олон жилийн турш шинжлэх ухааны нийгэмлэг Барбара МакКлинтокыг хүлээн
зөвшөөрдөггүй байсан бөгөөд энэ явдал нь 30 жил үрэглжилж эцэст сүүлд
нь тэд түүнд Нобелийн шагнал олгосон юм. 1940, 50 онд МакКлинтокын
судалж байсан генетикийн тохиргоо болон “үе алгасдаг ген” зэрэг ажлууд
нь цаг үеэсээ түрүүлсэн судалгаа байсан тул хэн ч үүнийг бодитоор хүлээж
авахгүй байлаа. МакКлинток эрдэнэ шиш дээр туршилт хийдэг байсан ба
яваандаа ген нь өөр өөр хромосомд шилждэг болохыг нээжээ. Энэ нь
генетикийн байрлал бидний санаснаас илүү тогтворгүй зүйл болохыг
харуулсан юм. Өнөө үед МакКлинтокын нээлтүүд генетикийн талаарх
ойлголтын суурь болж өгдөг ба олон зүйлсийг тухайлбал нянгийн вирус нь
антибиотикт хэрхэн эсэргүүцэл үзүүлдэг хийгээд амьтны төрөл зүйлс шат
ахиж биш шат алгасч хувьсдаг болохыг тайлбарласан байдаг.
Үргэлжлэл бий...