УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан МонАкт-2014” фестивалаас ”Шилдэг уран бүтээл-Гран при” шагнал авчээ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Цэрэндоржийн Баясгалан Косово улсад болсон моно жүжгийн "МонАкт-2014" фестивальд Монгол Улсаа төлөөлөн оролцсон юм. Түүний хувьд уг фестивальд “Би Эдит Пиаф байна” моно драмын жүжгээрээ амжилттай оролцож, "Шилдэг уран бүтээл-Гран при" шагналын эзэн болж, Монголын драмын урлагийг гадаадын ертөнцөд тунхаглалаа.


Тус фестивальд Герман, Польш, Орос, Монгол, Украйн, Македон, Косово, Монтенегро, Румын, Словак зэрэг дэлхийн 13 улсын 70 гаруй уран бүтээлчид өөрсдийн моно жүжгээр оролцсон аж. УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан Францын алдарт дуучин Эдит Пиафын амьдрал уран бүтээлийг моно жүжгээрээ тайзнаа харуулахдаа түүний долоон дууг франц хэл дээр дуулжээ.



Тус моно жүжгийг Украины зохиолч Нина Мазурын зохиолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулж ерөнхий зураачаар СТА Н.Батбилэг ажиллажээ.



УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгаландаа цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэе.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.