Хонхны баярын дээлээ захиалж амжсан уу?
Оюутан насны хамгийн дурсгалтай, сайхан мөчүүд хаврын энэ л өдрүүдэд үргэлжилж байна. Диплом эсвэл төгсөх шалгалт өгөх, хонхны баяр, аялал зугаалга гээд чамайг олон сайхан дурсамжтай хэрнээ бас хариуцлагатай үйл явдлууд хүлээж байна. Энэ дундаас бүсгүйчүүдийн хувьд хамгийн анхаарлаа төвлөрүүлж буй ажил бол хонхны баяраар хэрхэн сайхан харагдах вэ? гэсэн асуулт юм.


Тэгвэл хонхны баяр хаяанд ирж зарим сургуулиуд ч тэмдэглээд эхэлчихлээ. Хонгорхон бүсгүй та энэ баярыг дөхөх тусам яарч тэвдэж бас догдолж байна уу? Зарим бүсгүйчүүд маань хараахан гоёлоо сонгож амжилгүй эргэлзэж тээнэгэлзэн, санаанд тохирох даашинзаа олохгүй сэтгэл дундуур явна уу? Тэгвэл хамгийн түргэн шуурхай, чанартай оёж үйлчилдэг Үндэсний хувцас захиалгын төвийг санал болгож байна. Тус төвийн уран бүсгүйчүүд чамтай зөвлөлдөн сэтгэлд тань тохирсон гоёлыг оёж өгөхөө амлаж байна. Учир нь тэд үйл ажиллагаа эхлээд багагүй хугацааг өнгөрөөсөн туршлагатай хамт олон бөгөөд үйлчлүүлсэн охид бүсгүйчүүд ам сайтай байна. Яг таны санаанд тохирсон даашинзыг тэд л урлаж чадна.

Хонхны баяр тань дөхсөн, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн ганган чамин харагдахыг хүсч буй охид бүсгүйчүүд яараарай!
Хаяг: СХД 21-р хороолол Депогийн автобусны буудлын баруун тал
Утас: 8989-2995, 99248144 Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







