Horse cream буюу Морьтой тосыг хуурамчаас нь ялгах арга
Сүүлийн
үед аливаа нэг бүтээгдэхүүнийг жинхэнээс нь ялгахын аргагүй хуурамчаар
үйлдвэрлэдэг болсон. Тиймээс бид та бүхэндээ оригналь болон хуурамч
бүтээгдэхүүнийг таних аргуудаас хүргэж байгаа билээ.

Харин энэ удаад "Guerisson 9 complex” буюу бүсгүйчүүд бидний сайн мэдэх Морьтой тос/Horse cream/-ыг хуурамчаас нь хэрхэн ялгаж таних аргаас хүргэе!
Энэхүү тосон дахь гол найрлага нь адуунаас гаргаж авдаг тос бөгөөд адууны бэлдмэлтэй тосыг аль эрт 5-р зуунд Хятад болон Солонгос улсуудад аливаа шарх сорвийг анагаахад өргөнөөр ашигладаг үр дүнтэй арга байжээ. Харин өдгөө Солонгосын “Claire s” компаний “Guerisson 9 complex” тос нь Солонгос улс төдийгүй Азийн бусад орнуудад
эрэлт ихтэй бүтээгдэхүүнд ордог юм.
Магадгүй та өмнө нь хэрэглэж үзээгүй бол энэ тосны ид шидийг сонирхож байж болох юм. Тэгвэл энэхүү "Guerisson 9 complex”тос нь арьсыг маш сайн эрүүлжүүлэн цайруулж, элдэв сорвийг арилгах, нөсөө толбыг бүдгэрүүлэх, чийгшүүлэх мөн язралтын сорвийг арилгах зэрэг олон ач тустай.
Гэвч "Сайны хажуугаар саар" гэгчээр жинхэнээс нь ялгахын аргагүйгээр хуурамчаар үйлдвэрлэн худалдаалсаар байна.Тэгвэл хэрхэн ялгах вэ?
1.Та энэхүү тосыг хэрэглэдэг, худалдан авах гэж байгаа бол доорх апликэйшн-ийг утсандаа татаж аваарай.

Ингээд шалгахад жинхэнэ нь бол The Orginal Cleare"s korea гэсэн бичиг бүхий зураг гарч ирнэ

Харин хуурамч бол доорх зураг гарна

2. Мөн та бүхэн албан ёсны вэб сайт болох http://www.claireskorea.com/en/business/network- -руу орж үзвэл дэлхийн аль улсуудад, ямар дэлгүүрүүдээр албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг болох нь тодорхой харагдах болно.

3. Манай улсад албан ёсны эрхтэйгээр зөвхөн "БИ ЭМ ЭЙ ЭМ" ХХК оруулж ирдэг бөгөөд "МОНОС"-ын салбаруудаар болон "BEAUTY RUSH" дэлгүүрээр худалдаалдаг байна.








