Шакирагийн Бразил 2014-т зориулсан ээлжит нэгэн дуу мэндэлжээ
Бразил 2014-т зориулсан ээлжит нэгэн дуу мэндэлжээ. Мэдээж дэлхийн аварга бүрийн сүлд дууг хөлбөмбөгийн хорхойтнуудад барьдаг Шакира энэ удаад “Ла ла ла” нэртэй дуугаа нийтэд цацлаа. Бразилын дэлхийн аваргын албан ёсны дууг болох We Are One дууг реппэр Питбулл Жэннифэр Лопэз болон Бразилийн дуучин Кладиа нарын хамтаар дуулаад байсан бол энэ удаагийн Шакирагийн дууг мэргэжилтнүүд ихэд сайшааж байна.

2010 оны дэлхийн аваргын сүлд дуу болох “Вака вака” дуугаараа олныг баясгаж байсан дуучин Шакира энэ удаад ч гэсэн нэгэн гайхалтай уран бүтээлээрээ дэлхий нийтэд бэлэг барилаа. Тэрээр уг дууны видеондоо ч анхаарал хандуулахаа мартсангүй нэртэй оддыг, мөн өөрийн нөхөр Ж.Пикэ болон бяцхан хүү Миланыгаа тоглуулжээ.

Мөн түүнчлэн Л.Мэсси, С.Фабрегас, Э.Абидал, Нэймар нарын Ж.Пикегийн Барселона багийн хамтрагчид, Ж.Родригэз, С.Агуэро, Р.Фалкао зэрэг өнөө цагийн шилдгүүдийг клипэндээ оролцуулсан нь youtube.com-д аль хэдийнээ саяар хэмжигдэх удаа тоглогдоод байна.







