Холливуудын нэрт жүжигчин Женнифер Анистон бие давхар болжээ
Холливуудын нэрт жүжигчин 45 настай
Женнифер Анистон дөрвөн сартай бие давхар болох нь батлагдлаа. Тэрбээр өчигдөр Нью Йорк хотноо болсон “Were the Miller”
киноны нээлтийн үеэр жирэмсэн гэдгээ мэдэгджээ. Анистон бариу даашинз
өмссөн байсан учир түүний гэдэс нь илүү анзаарагдаж байсан юм. Өнгөрсөн нэгдүгээр сард Анистон найз залуу 42 настай Жастин
Терокстэй сүй тавьсан билээ.


Тэд анхныхаа хүүхдийг төрүүлснийхээ дараа нүсэр хурим хийхээр төлөвлөсөн гэж жүжигчин бүсгүйн бие төлөөлөгч мэдэгдсэн байна. Анистон болон Терокс нар хамтдаа “Elle” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ анхныхаа хүүхдийг охин байхыг хүсч байгаагаа хэлжээ. Тэр үед Анистон жирэмсэн эсэх нь тодорхойгүй байсан юм.





ө
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







