Үнэхээр хайртай бол хосууд нэг зүгт харж чаддаг байх хэрэгтэй

1. Яагаад гэвэл бид “Таарч тохирохгvй хосууд” байсан юм
"Анх бид хоёр хамт байхдаа ерөөсөө уйддаггvй байлаа. Яагаад гэвэл бид 2 огт өөр хvмvvс байсан юм. Гэвч хэсэг хугацааны дараа бид ялихгvй зvйлээс болж муудалцаж эхэлсэн. Ямар хөгжим сонсох. Үдшийг хаана өнгөрөөх, хэн аяга угаах, хэзээ унтах гээд л. Хамгийн гол нь ямар нэгэн шийдэлд хvрч чадахгvй байнга маргалдана. Удалгvй ийм харьцааг vргэлжлvvлэх их төвөгтэй болсон тэгээд л салсан"

 -Үнэхээр хайртай бол хосууд нэг зүгт харж чаддаг байх хэрэгтэй. Хэн хэндээ буулт хийж чадахгүй бол хоорондоо сайн ярилц. Хоёр өөр орчинд өссөн, өөр өөр зан араншинтай хүмүүс нэг гэрт амьдрахад эхэндээ мэдээж хэцүү шүү дээ.

 2. Түүний буруу зуршил намайг залхаасан
"Тэр байнга тамхи татаж сонсохоос эвгүйцмээр хараалын vг хэрэглэдэг. Тэрнээс гадна үнэхээр замбараагүй, гэрт хаа сайгүй тvvний хувцас хунар хөглөрдөгт миний уур их хvрдэг байлаа. Анхандаа би тvvнийг дахин хvмvvжvvлнэ гэж бодож байсан ч оролдлого маань талаар өнгөрсөн. Тамхийг хайрцаг хайрцагаар нь татна, хувцасыг нь би эвхэж далд хийдэг ч, заримдаа хаа хамаагvй хаялуулахгvйн тулд бvр нуудаг байсан. Сарын дараа л би тvvний асрагч байхаас залхсан юм”

 -Ер нь сүүлийн үед тамхи татдаг охид, бүсгүйчүүд олширсон. Ганцаардах сэтгэлээр унах үедээ тамхи татаж тайтгарна нь хэсэгхэн минутын мансуурал юм. Үнэндээ тамхи нь хүний биед ямар их хор нөлөөтэй болохыг хүн бүр мэддэг.

3. Эцэг эхийн эсэргvvцэл
"Тэднийд очсон өдөр их онцгvй байсан. Эцэг эх нь намайг охинтойгоо тохирох хvн гэж vзээгvй юм. Би чадлаараа л хичээж ээжид нь цэцэг, бэлэг, аавд нь vнэтэй виски хүртэл барьлаа. Гэвч над руу муухай харсан хэвээр цаг хугацаа хэцvvхэн өнгөрч байлаа. Нэг удаа тvvний аав нь бид 2-г нэг "эвгvй vйлдэл" дээр барьж, намайг гэрээсээ тvлхэж гаргаснаар би энэ бvхнийг эцэслэхээр шийдсэн юм"

-Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ амьдралд хэтэрхий их оролцох нь хөндлөнгийн хамгийн том шалтгаан болдог. Гэхдээ нэгэнт гэр бүл зохиож хамтын амьдралаа бүтээхээр шийдсэн бол хадмууд болон өөрийн ээж ааваасаа тусдаа гарах нь хамгийн зөв гарц юм. Биз даасан байр суурьтай байх нь гэр бүлийн хамгийн үнэ цэнэтэй зүйл юм. 



4. Хатуу хяналт
"Анх түүний уйгагүй байдал миний сонирхлыг татаж чадсан. Гэвч над руу байнга утсаар ярих, мессеж бичнэ, тэгээд eдeрт би юу хийж хаашаа алга болсон тухай шалгаана. Тvvнд хайртай эсэхийг байнга хэлvvлэх гэж оролдоно. Бvр ажил дээр хvртэл ирж сахиж суудаг байсан. Найз нөхөдтэйгээ ч уулзахад уурлана. Би чинь эрх чөлөөтэй хvн, тэр болгон бvх юмаа тэрэнд тайлагнах албагvй биз дээ. Тэгээд байнга хvзvvнээсээ хонхтой юм шиг явснаас ганцаараа байсан нь дээр гэж шийдсэн"

 -Эмэгтэйчүүд хартай зангаасаа болж эрчүүдийг залхаадаг. Итгэл үгүй бол ирээдүй үгүй гэдэг үгийг байнга санах хэрэгтэй. Хэдийгээр бидний нөхөр ч гэсэн тэд хувь хүмүүс гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Хардах бүртээ өөрийгөө түүний оронд тавьж үз. Тэгээд элдэв зүйл ургуулан бодохоо боль.



5. Хэт санаачлагатай:
"Би тvvнтэй байсан vеийг тийм ч их чухал гэж vздэггvй байсан. Хэсэг хугацааны дараа бvтэлтэй юм болох байсан байж магадгvй. Тэгээд ч тэр тийм тэнэг биш, царайлаг, бас орондоо санаачлагатай бvсгvй байсан. Гэхдээ тэр бvх юманд дандаа өөрөө тvрvvлж санаачлага гаргадаг байсан нь бидний харилцаа тасрахад нөлөөлсөн юм. Тэр надаас 5 насаар эгч, өөрөө тvрvvлж надтай танилцсан, болзоонд урьсан, "өвөртөө оруулсан". Эхэн vедээ энэ бvхэн надад таалагддаг байсан боловч дандаа ийм санаачлагатай байх нь миний хувьд эр хvний мөн чанарыг vгvй болгож сvvлдээ бvр залхамаар уйтгартай болсон..."

 -Эрчүүдэд “би эр хүн” гэдгээ мэдрэх нь хамгийн чухал байдаг. Үгийг нь сонсдог, шийдвэр гаргахыг нь хүлээдэг байх хэрэгтэй. Өөрийхөөрөө зүтгэх тусам эрчүүд зөрүүдлэдэг.  

Үргэлжлэл бий...


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.