Загвар зохион бүтээгч Катя Зол залуу дизайнеруудтай уулзалт хийнэ

Загвар зохион бүтээгч Катя Зол залуу дизайнеруудтай уулзаж, туршлагаасаа хуваалцахаар болжээ. Түүний хувьд “Dubai Fashion Me International”, “Mercedes-Benz Fashion Week” зэрэг олон улсын нэр хүнд бүхий загварын шоунууд Монгол Улсаа төлөөлөн оролцсон.


Тэгвэл энэ удаа “Монгол хувцас дизайн олон улсад гарах боломж” сэдвээр яриа залуу дизайнеруудтай ярилцах аж. Уулзалт энэ сарын 27-ны 18:00 цагаас “Сити” дээд сургуульд болох бөгөөд уулзалтад “Сити” дээд сургуулийн хувцас дизайны ангийн төгсөгчид оролцох юм байна. Катя Зол олон улсын түвшинд Монгол загвар, бүтээгдэхүүн гарах боломжуудын талаар өөрийн туршлагаа энэ үеэр хуваалцаж, залуу дизайнеруудын бүтээлүүдтэй танилцаж, санал бодлоо солилцох гэнэ.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.