Одонтой ”Гоо ээж” шалгарлаа

Алдарт эхийн  I, II дугаар одонтой ээжүүдийн дунд “Mrs Mongolia World- 2018” улсын анхдугаар уралдаан болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээний эхний шатанд 60 гаруй гоо ээжүүд оролцож, сүүлийн шатанд 29 мисс шалгарч үлдээд байсан бол анхны ялагчаар А.Дэлгэрцэцэг хэмээх бүсгүй тодорлоо. Ийнхүү тэрээр олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байна. А.Дэлгэрцэцэг нь 4 хүүхдийн ээж бөгөөд make up artist мэргэжилтэй, 32 настай, 172 см - ын өндөртэй бүсгүй юм. 



Image may contain: 2 people, including Miigaa Miki, people smiling, closeup



Энэхүү тэмцээнийг  “Алунгоо эх" төрийн бус байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн "Хатан эрдэнэ" холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, "Алдарт эх цахим нэгдэл"-ээс хамтран зохион байгуулсан юм. 

“Mrs Mongolia World- 2018” зурган илэрцүүд


Энэхүү уралдааны есөн эрдэнийн өргөмжлөлт эхчүүдийг танилцуулж байна.

Алтан эрдэнэ: А.Дэлгэрцэцэг
Мөнгөн эрдэнэ: М.Отгонтөгс
Зэс эрдэнэ: Б.Цэцэгбат
Шүр эрдэнэ: О.Одонтуул
Сувд эрдэнэ: Б.Энхцэцэг
Оюу эрдэнэ: М.Сайнтуяа
Номин эрдэнэ: Б.Ууганбилэг
Тана эрдэнэ: Г.Болортуяа
Ган эрдэнэ: Ц.Онончимэг

Мөн: 

Спортлог гоо ээж: Сүхбаатарын Эрдэнэтуяа
Оюунлаг гоо: А.Дэлгэрцэцэг
Хүмүүнлэг гоо ээж: С.Ууганцэцэг
Авьяаслаг гоо ээж: Б.Солонго
Үзэсгэлэн гоо ээж: Д.Цэцэгбат
Гоолингоо ээж: М.Отгонтөгс
Хөл хүнд ээж (Тусгай шагнал) Б.Эрдэнэцэцэг нар хүртсэн юм

Мөн тэмцээний онцлох нэгэн зүйл бол төрөхийн хүндэрлээс болж эхнэрээ алдаж, 6 хүүхэдтэйгээ үлдсэн Н.Төмөрсүхэд 2 өрөө байрны түлхүүр гардуулан өгсөн юм. 14 - хөн хоногийн дотор хандив цуглуулан эх хүний ариун сэтгэлээр хандив өргөж, буян хийсэн нь үнэхээр гайхалтай. Та бүхний гэр бүл улам бат бөх, эрүүл энх, аз жаргалтай байх болтугай. 


Монголын ирээдүй хойч болсон үр хүүхдүүд төрүүлж, тэднийгээ өсгөн хүмүүжүүлж, эх орныхоо төлөө үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бүх ээжүүдтэй хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.