Хүүхдүүдийн сонирхолтой яриа

Хүүхдүүд томчуудаас илүү сонирхолтойгоор, өөрт дөхөм сэтгэхээс гадна, ам нь үргэлж хурдан ажилладаг шүү дээ. Ингээд уншигчиддаа хүүхдүүд багшийн асуултанд хэрхэн хариулсан талаарх сонирхолтой бяцхан яриаг хүргэе. 

Багш: Чиний аав хэдэн настай вэ? 
Хүү: 6 настай
Багш: Яагаад? Энэ чинь боломжгүй шүү дээ. 
Хүү: Тэр намайг төрөхөд л аав болсон. 

Багш: Мариа бөмбөрцөг дээр очоод өмнөд Америкийг заагаач
Мариа: Энд байна 
Багш: За хүүхдүүдээ Өмнөд Америкийг хэн анх нээсэн бэ? 
Хүүхдүүд: МАРИА

Багш: Жон, чи яагаад шалан дээр математикийн хичээлээ бичсэн бэ? 
Жон: Учир нь та хэлэхдээ ширээн дээр бичиж болохгүй гэсэн шүү дээ. 

Багш: Гленн, крокодайл гэдэг үгийг үсэглээч?
Гленн: к-р-о-к-о-д-и-а-л 
Багш: өө наадах чинь буруу
Гленн: буруу байж магадгүй л юм гэхдээ та намайг хэрхэн үсэглэхийг асуусан шүү дээ. 

Багш: Доналд, химийн томъёонд усыг хэрхэн хэлдэг вэ? 
Доналд: H I J K L M N O
Багш: Чи юу яриад байна аа? 
Доналд: Та хэлэхдээ H-ээс O гэж хэлсэн шүү дээ

Багш: За Саймон хооллохын өмнө юу гэж хэлдэг талаар надад хэлээч?
Саймон: Үгүй ээ эрхэмээ, би юу ч хэлдэггүй. Учир нь манай ээж сайхан хоол хийдэг. 

Багш: Харолд маш олон зүйлийн талаар ч тэр нь ямар ч сонирхолгүй зүйл ярьдаг хүнийг хэн гэдэг вэ? 
Харолд: багш 

Дээрх хүүхдүүдийн шог яриаг бусадтай хуваалцаж инээд бэлэглээрэй. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.