Жинжиймаагийн ”Цэн тогоруу” уран сайхны кино ирэх намраас дэлгэцнээ гарч эхэлнэ
Нэгэн цагт “Жинжиймаа”, “Хэен хуар”, “Вансэмбэрүү” зэрэг уянгын кинонуудаараа монголчуудыг уяруулж, уйлуулж байсан найруулагч О.Машбат, жүжигчин Н.Батцэцэг нар "Цэн тогоруу" уран сайхны киноны зураг авалтаа эхэлжээ.

Залуусын хайр сэтгэл, баяр гуниг, харамсал, бахдалыг харуулсан сэтгэл хөдлөм үйл явдалтай энэхүү киноны сорилд дэлгэцийн урлагийг өнгөлж яваа жүжигчид өрсөлдсөн гэнэ. Киноны зураг авалт Архангай аймгийн Батцэнгэл суманд болох бөгөөд ирэх намраас дэлгэцнээ гарах аж. Мөн уг кинонд тэдний хүү тоглохоор болжээ.

Түүнчлэн киноныхоо дууг гавьяат жүжигчин С.Жавхлангаар дуулуулахаар болжээ. жүжигчин Н.Батцэцэг дуучны хоолойд зориулан шинэхэн дуу бүтээх захиалгыг нэгэн нэрт хөгжмийн зохиолчид өгчээ. Харин уг дууны үгийг төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж бичсэн байна.







