Оройн хоол: Амтат мөөгтэй шөл

Оройн мэнд бүсгүйчүүдээ. Хайртай гэр бүлдээ хамгийн сайхан амтыг мэдрүүлэхээр бэлтгэж байна уу? эсвэл хараахан амжаагүй явна уу. Тэгвэл өнөөдөр хамтдаа амтат мөөгтэй шөл хийцгээе!

Орц:

Хатаасан цагаан мөөг 10гр
эсвэл шинэ мөөг 100гр
Төмс 400гр
Булцуут сонгино 20гр
Цөцгийн тос 15гр
Ус 800гр
Шар лууван 50гр
Зөөхий 30гр
Давс
Амт оруулагч

Хийх аргачлал:


1. Хатаасан цагаан мөөгийг сайтар угааж цэвэрлээд хүйтэн усанд дэвтээсний дараа нарийн савх хэлбэртэй хэрчиж дэвтээсэн шүүсэнд нь чанаж болгоно.
2. Ингэж дэвтээсэн мөөгний шөлөнд бага зэргийн мах, хэрчсэн төмс хийж 10-15 минут буцалгасны дараа тусад нь хуурсан сонгино, шар лууван, амт оруулагчийг нэмж үргэлжлүүлэн чанаж болгоно.
3. Шөлийг таваглаж, хэрчсэн ногоон сонгино, яншуй цацаж зөөхий дусаана. Ингээд л гэр бүлээ дайлцгаана. Сайхан хооллоорой !
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.