Цахим ертөнц, фэйсбүүк, твиттер хүний хоббиг өөрчилж байна!

Хүн төрөлхтөний цахим ертөнцийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр тэдний хүсэл сонирхол, хобби ч мөн өөрчлөгдөж байгааг судлаачид тогтоожээ. Учир нь Британийн хэсэг судлаачид насанд хүрсэн 2000 гаруй хүнд энэ талаарх судалгааг хийжээ. Тэднээс хийх дуртай зүйлсийнх талаар асуусан бөгөөд комьпютер тоглоом тоглох, онлайн дэлгүүр хэсэх, олон нийтийн цахим сүлжээг ашиглах /фэйсүүк, твиттер/ гэсэн зүйлс жагсаалтад багтжээ.

“Гэсэн хэдий ч аялал зугаалгаар явах, талх нарийн боов (бялуу) хийх, спортоор хичээллэх гэсэн хобби жагсаалтыг тэргүүлж байгаа нь сайшаалтай ч хуучин цагт байсан марк цуглуулах гэх мэт хобби мартагдаж эхэлж байгаа нь харамсалтай. Хобби гээч зүйл цаг хугацааны эрхээр өөрчлөгдөж байна. Өмнө нь хүмүүс орой, чөлөөт цагаараа эсвэл амралтын өдрүүдэд ямар нэгэн зүйл хийх дуртай байсан бол одоо үед өдөр бүр хийх боломжтой хоббитой болжээ” гэж судалгааны багийн ахлагч Жузеппе Д’Антонио хэлжээ.

Сонирхуулахад, филателистч буюу марк цуглуулагчдын “Kidstamp” клуб 100 мянга гаруй гишүүнтэй байсан бол 2011 онд мянга болтлоо буурсан байна.

Мөн зурагт үзэх хобби жагсаалтад багтаагүй нь уг зүйлийн хэрэглээ буурч байгааг илтгэжээ. Үүнээс гадна нэгэн шинэ хобби нэмэгдсэн нь судалгаанд оролцогчдын 17 хувь нь сексийг хийх дуртай зүйлсийн нэг хэмээжээ.

Орчин үеийн шилдэг 20 хобби /Жич: Британи хүмүүсийн дунд явуулсан судалгаа/

1.    Аялалд явах
2.    Нарийн боов /бялуу/ хийх
3.    Спортоор хичээллэх
4.    Компюьтер, видео тоглоом тоглох
5.    Онлайн дэлгүүр хэсэх
6.    Гэрэл зураг авах
7.    Гар урлал хийх
8.    Интернэтийн олон нийтийн сүлжээ ашиглах
9.    Техник, технологи
10.    Юм нэхэх, хатгах
11.    Секс хийх
12.    Ямар нэгэн зүйл цуглуулах
13.    Онлайнаар наймаа хийх
14.    Эрүүл хооллолт
15.    Лего тоглоом цуглуулах
16.    Оддын талаарх мэдээлэл унших, үзэх
17.    Блог хөтлөх
18.    Интернэтээр болзох
19.    Геокешинг буюу GPS-ийн тусламжтай хайсан зүйлээ олох
20.    Амьд хөгжмийн тоглолт үзэх

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.