Ой тогтоолтын Олон улсын нээлттэй тэмцээнд Монгол залуу дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ
Филлиппин улсын Манила хотноо Ой
тогтоолтын Олон улсын нээлттэй тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Уг
тэмцээнд Филиппин, Монгол, Индонез, Солонгос, Энэтхэг улсын 68 тамирчин
ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм. Энэхүү тэмцээнд оролцож буй манай
улсын баг тамирчид одоогийн байдлаар авах боломжит 30 медалиас нийт 19
медаль хүртсэнээр багаараа 2-р байрт орсон байна.


Манай улсаас оролцсон баг тамирчид буюу Э.Энхмөнх 2 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль, Т.Энхжин 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл, их мастер С.Цогбадрах 3 алт, 1 хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Мөн 30 минутын “Тооны Марафон” төрөлд С.Цогбадрах 1408 цифрийг цээжлэн алдаагүй нэрлэснээр насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон амжилт үзүүлсэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin
(203.194.115.11)
2014-06-03 09:33:53
mundag baina shuu zaluusaaamjilt husye
0
0
0
Хариулах







