Тулааны рингнээс загварын тайзнаа

Спортоор хичээллэдэг бүсгүй хүн болгон эрэгтэйлэг байдаггүйг батлах жишээ олдлоо. Тэр бол загварын ертөнцөд хүч сориод амжсан боксчин Болормаа бөгөөд тэрээр сүүлийн үед ихээхээн дуулиан шуугиан тариад байна. Их наран улсад эх орныхоо нэрийг мандуулж явсан Болормааг  Япон монголгүй яагаад зодолдох болсоныг нь гайхдаг байж. Учир эцэг эхээс заяахдаа л өөгүй цэмцгэр царай, өв тэгш бие галбиртай төрсөн түүнийг тулааны спортод хүчин зүтгэхээс өмнө Загварын агентлагууд урьдаг байсан гэх юм. Харин Болормаа Рингэн дээр Ухаант хатан Есүйгийн нэрээр дуудуулан омогшдог энэ бүсгүй спортод гоо сайхан ямар ч хамаагүй гэж өөрийгөө хурцалж ирсэн гэсэн. Холимог тулааны монголын анхны эмэгтэй тулаанч Болормаа Загварын Ертөнцөд шоунд орсон даруйд түүний шүтэн бишрэгчид нь яаж энэ гоо сайхныг нууж чадсан байна гэж түүнийг багахаан зэмлэх болсон гэнэ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.