Төрийн тэргүүнүүдийн ширээний ном таны алган дээр буулаа
Номны хорхойтнууд анхаарлаа хандуулна уу? Та бүхнийхээ мэдлэгийн санд дусал нэмэх шинэхэн номыг танилцуулж байгаадаа таатай байна...
Шинэ цагийн шилдэг эдийн засагчдын нэг болох Чан Ха-Жүны номнууд өдгөө 28 хэлнээ орчуулагдаж, зарим улс орны төр засгийн тэргүүнүүдийн ширээний ном болоод байна.Тэрээр төрөлх Солонгос улсаа орхин эрдэм мэдлэгийн дэлхийн шилдэг төвүүдийн нэг болох Кембрижийн их сургуульд хөл тавьснаас хойш эдийн засгийн хөгжил, түүхийг судлан нэлээдгүй ном зохиол бичсэн. Түүний бичсэн номнуудын нэг болох “Муу самаричууд: чөлөөт худалдааны домог ба капитализмын нууц товчоо” ном нь монгол уншигчдын гар дээр очиж байна.
Тус номыг орчуулсан Ганхуягийн Уянга нь өдгөө Нью-Йорк дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн төвд ажилладаг, АНУ-ын Колумбын их сургууль, Их Британий Лийдсийн их сургуульд эдийн засаг, статистик, бизнесийн удирдлагын чиглэлүүдээр суралцаж төгссөн нэгэн.
Чан Ха-Жүн уншигчдаа тэртээ XV зуунаас эхлэн VII Хенри хааны үеийн Их Британи, эрх чөлөөгөө олж авсан Америкийн Нэгдсэн Улс, ганцаардмал Финланд, Хар тамхины дайнд ялагдсан Хятад, Мейжийн үеийн Япон, өлмүүн зэлмүүн Солонгос улс зэргээр аялуулан, тэдгээр улсын эдийн засгийн хөгжлийн түүхийг танилцуулж, өнөөгийн даяарчлалын эринд таныг дагуулж ирэх болно. Ингэхдээ өнөөдөр Монгол шиг хөгжиж буй орнууд яавал тэдэн шиг болох вэ гэдэг асуултыг гарган тавьж, зарим нэг хариултыг өгчээ.
Өнөөдөр өндөр хөгжилтэй орнууд олон улсын гэрээ хэлэлцээрээр хаацайлж, зээл тусламжаараа даллан, хөгжиж буй орнуудын шийдвэр гаргагчдын тархийг угаах замаар ядуу орнуудыг дорой байдалд байлгаж буйг Чан Ха-Жүн хурцаар шүүмжилжээ.
Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулалттайгаар оруулах, шаардлагатай бол төрөөс аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах, бусад орнуудын бүтээсэн оюуны өмчийг авч өөрийн бүтээснийг чанд хамгаалах зэрэг бодлогуудыг баян орнууд хэрэглэн өндөрт гарсан хэрнээ өнөөдөр тэдгээрийг хэрэглэх эрхийг хааж боогдуулж байна. Хоёр нүүртэй энэ бодлогыг түгээж бүй эдийн засгийн үзэл баримтлал болох неолиберализмыг энэ номонд шүүмжилсэн билээ.

Уншигч та улс төр судлаач биш ч гэсэн улс төрийн асуудлаар, эмч биш ч гэсэн эрүүл мэндийн асуудлаар, байгаль хамгаалагч биш ч гэсэн байгаль орчны асуудлаар өөрийн үзэл бодолтой байдгийн адил эдийн засагч биш ч гэсэн эдийн засгийн асуудлаар өөрийн гэсэн үзэл бодлоо төлөвшүүлэхэд тань энэ ном тус болно. Эдийн засгийн ээдрээтэй гэмээр эдгээр асуудлуудыг түүх, бодит үйл явдлуудаар танилцуулснаар уг ном нь зөвхөн хэрэгтэй байгаад төдийгүй бас нэн сонирхолтой болжээ.
Уг номыг Интерпресс компани санхүүжүүлж, хэвлүүлсэн бөгөөд уншигч та Интерном, Номингийн Мажестик номын дэлгүүрүүдээс худалдан авч болно.
Шинэ цагийн шилдэг эдийн засагчдын нэг болох Чан Ха-Жүны номнууд өдгөө 28 хэлнээ орчуулагдаж, зарим улс орны төр засгийн тэргүүнүүдийн ширээний ном болоод байна.Тэрээр төрөлх Солонгос улсаа орхин эрдэм мэдлэгийн дэлхийн шилдэг төвүүдийн нэг болох Кембрижийн их сургуульд хөл тавьснаас хойш эдийн засгийн хөгжил, түүхийг судлан нэлээдгүй ном зохиол бичсэн. Түүний бичсэн номнуудын нэг болох “Муу самаричууд: чөлөөт худалдааны домог ба капитализмын нууц товчоо” ном нь монгол уншигчдын гар дээр очиж байна.
Тус номыг орчуулсан Ганхуягийн Уянга нь өдгөө Нью-Йорк дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн төвд ажилладаг, АНУ-ын Колумбын их сургууль, Их Британий Лийдсийн их сургуульд эдийн засаг, статистик, бизнесийн удирдлагын чиглэлүүдээр суралцаж төгссөн нэгэн.Чан Ха-Жүн уншигчдаа тэртээ XV зуунаас эхлэн VII Хенри хааны үеийн Их Британи, эрх чөлөөгөө олж авсан Америкийн Нэгдсэн Улс, ганцаардмал Финланд, Хар тамхины дайнд ялагдсан Хятад, Мейжийн үеийн Япон, өлмүүн зэлмүүн Солонгос улс зэргээр аялуулан, тэдгээр улсын эдийн засгийн хөгжлийн түүхийг танилцуулж, өнөөгийн даяарчлалын эринд таныг дагуулж ирэх болно. Ингэхдээ өнөөдөр Монгол шиг хөгжиж буй орнууд яавал тэдэн шиг болох вэ гэдэг асуултыг гарган тавьж, зарим нэг хариултыг өгчээ.
Өнөөдөр өндөр хөгжилтэй орнууд олон улсын гэрээ хэлэлцээрээр хаацайлж, зээл тусламжаараа даллан, хөгжиж буй орнуудын шийдвэр гаргагчдын тархийг угаах замаар ядуу орнуудыг дорой байдалд байлгаж буйг Чан Ха-Жүн хурцаар шүүмжилжээ.
Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулалттайгаар оруулах, шаардлагатай бол төрөөс аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах, бусад орнуудын бүтээсэн оюуны өмчийг авч өөрийн бүтээснийг чанд хамгаалах зэрэг бодлогуудыг баян орнууд хэрэглэн өндөрт гарсан хэрнээ өнөөдөр тэдгээрийг хэрэглэх эрхийг хааж боогдуулж байна. Хоёр нүүртэй энэ бодлогыг түгээж бүй эдийн засгийн үзэл баримтлал болох неолиберализмыг энэ номонд шүүмжилсэн билээ.

Уншигч та улс төр судлаач биш ч гэсэн улс төрийн асуудлаар, эмч биш ч гэсэн эрүүл мэндийн асуудлаар, байгаль хамгаалагч биш ч гэсэн байгаль орчны асуудлаар өөрийн үзэл бодолтой байдгийн адил эдийн засагч биш ч гэсэн эдийн засгийн асуудлаар өөрийн гэсэн үзэл бодлоо төлөвшүүлэхэд тань энэ ном тус болно. Эдийн засгийн ээдрээтэй гэмээр эдгээр асуудлуудыг түүх, бодит үйл явдлуудаар танилцуулснаар уг ном нь зөвхөн хэрэгтэй байгаад төдийгүй бас нэн сонирхолтой болжээ.
Уг номыг Интерпресс компани санхүүжүүлж, хэвлүүлсэн бөгөөд уншигч та Интерном, Номингийн Мажестик номын дэлгүүрүүдээс худалдан авч болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







