Сонгодог урлагийг уран зургаар илэрхийлсэн үзэсгэлэн Вертул арт галлерейд үргэлжилж байна

Зураач С.Ганцацрал охин Б.Энэрэлийн хамт Монголд анх удаа 2013 оны 12 сарын 25-31 хооронд МҮЭХорооны үзэсгэлэнгийн танхимд гаргасан уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ үргэлжлүүлж Вертул арт галлерейд гаргаж байна.


Сонгодог хөгжим бол байгалийн чимээ, байгаль бол тэр чигээрээ сонгодог хөгжим. Хөгжим хүний сэтгэлийн чөлөөтэй хөврөх гүн бадрал, сэтгэлийн их уянга намуун тансаг дуулал юм. Хавар, зун, намар, өвөл, цэнхэр тэнгэр, цэцэгс, ой модны сэрчигнээн, шувуудын жиргээн, гол горхины хоржигноон, сансар од гаргис, хүн байгалын шүтэлцээн, хүний сэтгэл догдлол, хувь хүний тухай гүн ухааны бодлогошролын бахтал илэрхийллийг яруу тансгаар дуурсгасныг зүрх сэтгэлд хүрсэн мэдрэмжээрээ уран зургаар илэрхийллээ.

Уран зураг нь дангаар зохицдоггүй учир Вертул компанийн худалдаалдаг Итали улсын албан тасалгааны сүүлийн үеийн өвөрмөц загвар хийцийн тавилгатай хослуулж төгс зохицлыг бий болгон таньд гайхалтай тайвшрал тав тухыг мэдрүүлэх болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.