1 нас 2 сартай охины хачирхалтай худалдан авалт



Эцэг эхчүүд хүүхдээ саатуулахын тулд гар утас болон таблетаа хүүхдэдээ өгөх нь түгээмэл байдаг. Paul Stoute гэгч нэгэн эр өөрийн ухаалаг гар утас iPhone-оо охиндоо тоглуулахаар өгчээ. Тэгэхдээ тэрээр eBay сайтад нэвтэрсэн байснаасаа гарахаа мартсан байна. Үүний гайгаар түүний охин eBay сайтаар хэсч, хуучны хэнд ч хэрэггүй шахам төмрийн хог болсон машиныг худалдан авах товчийг даржээ.


1962 Austin Healy Sprite загварын уг машиныг 225 ам.долларын үнээр ийнхүү авсан байна. Охины аав “Би 38 мянган ам.долларын үнэтэй Porsche авчихаагүйд нь охиндоо баярлаж байна. Охины маань авсан хуучин машиныг засч янзлаад явдаг болгоод 16 насных нь төрсөн өдрөөр өөрт нь бэлэглэнэ гэж бодож байгаа” гэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zolboo (91.114.109.98) 2014-08-21 13:43:11
huurhun yum aa gaihaltai songolt hiisen baina