Тослог арьсны өдөр тутмын арчилгаа
Зарим хүмүүсийн нүүрний арьсан дээр батга гарч улайж үрэвсэл өгсөн харагддаг. Энэ нь нэг талаас гадны бохирдолттой холбоотой байх боловч нөгөө талаас идэж байгаа хоол хүнснээс үүдэлтэй дотоод эрхтэний үйл ажиллагаанаас ихээхэн хамаардаг. Тослог арьсны тослогийн булчирхайн цоргоны амсар өргөсөн арчилгаа дутсаны улмаас түүгээр нь шороо тоос орж бохирдон хар цэг үүсч аажимдаа зузаан барзгар болж, улмаар исэлдүүлэгч нян орж үрэвссэнээс ихэвчлэн дух, хацрын орчим, мөн эрүүгээр батга гарах нь ихэсдэг. Хэрэв чиний нүүрээр батга гардаг бол дараах зөвлөгөөг туршаад үзээрэй.

-Өглөөд нүүрээ савантай бүлээн усаар сайтар угаагаад дараа нь хүйтэн усаар шавшина. Хүйтэн ус нь арьсны булчинг чангаруулж тэлж өргөссөн нүхийг нь агшаан тослог ялгаралтыг хэвийн болгоход нөлөөлнө. Их хэмжээний үрэвссэн батгатай бол угаасны дараа хоёр хувийн борын компор юмуу салицилийн спирт, гурван хувийн устөрөгчийн хэт исэлийн уусмалаар арчиж цэвэрлэх ёстой. Тослог арьсыг байнга цэвэрлэж байх шаардлагатай боловч халуун усаар л угааж заншаарай. Мөн нэг аяга усанд нимбэгний 2 халбага шүүс хийгээд нүүрээ угаавал үрэвсэл дарагдахаас гадна арьс цайрах үйлчилгээг үзүүлдэг байна. Дээр хэлсэнчлэн батга гарах нь хоол ундаа тохируулж идээгүйгээс шалтгаална. Иймд та аль болох 2-р хоолноос татгалзаж өтгөн цай, хуурсан, түлсэн хоол зэргийг болж өгвөл хэрэглэхгүй байх нь зүйтэй юм.







