Улаан лоолийн соустай бөөрөнхий мах

Эзэгтэй таны оройн хоолонд амтат бөөрөнхий махыг санал болгож байна. Зааврын дагуу хийгээд гэрийнхнээ дайлаарай. Амжилт хүсье!



Орц:

* 1/2 стакан жижиглэн хэрсэн сонгино
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага celery salt
* 1/8 амттаны халбага сармисны нунтаг
* 1/8 амттаны халбага хар перц
* 450 гр лаазалсан улаан лоолийн соус (tomato sauce)
* 1 стакан ус

Хийх аргачлал:

  1. Томхон саванд мах, будаа, 1/2 стакан ус, сонгиноо холино. Махаа давс, celery salt, сармисны нунтаг, перцээ нэмээд базаж нийцүүлнэ. Амталсан махаа тэнцүү хуваан 3 см бөмбөлөгүүд үүсгэнэ.
  2. Зуухаа 175 градуст халаана. Гал дээр тавьсан томхон хайруулын тавганд махаа хийн борлуулаад ялгарсан тосыг асгана.
  3. 27×17 харьцаатай хэвэнд ус улаан лоолийн соусаа нийцүүлнэ. Хайруулын тавганд борлуулсан бөөрөнхий махаа хийгээд соусаар сайтар бүрнэ.
  4. Кастролио таглаад халаасан зуухандаа хийн 45 минут шарна. Савныхаа таглааг аваад дахин 15 минут шараад сервислэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.