Дэлхийг чимж буй Монгол бүсгүй
Дэлхийн язгуур урлагийн академи, Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас ЮНЕСКО-гийн дэмжлэг дор зохион байгуулдаг Ардын урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний энэ жилийн албан ёсны сурталчилгааны зурагт хуудасны загвар гарчээ. Жил жилийн зурагт хуудсыг өмнөх жилийн Гран при шагнал хүртсэн улсын уран бүтээлчдийн зургаар чимдэг уламжлалтай юм.

Өнгөрсөн оны наадмын зурагт хуудсанд өмнөх жилийнх нь аварга Малайзийн чуулгын бүжигчин бүсгүйн зураг гарсан. Тэгвэл энэ жилийн зурагт хуудсыг манай улсын уртын дуучин Э.Болормаагийн зураг чимжээ.
Дэлхийн дахинд нэрээ гарган яваа Монгол бүсгүй уртын дуучин Э.Болормаадаа баяр хүргэе. Урлагийн Янжинлхам бурхан ивээж явах болтугай!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.