“Цэцгийн ертөнц-2014” үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө

Цэцгэнд дуртай, тасалгааны цэцг цуглуулдаг, тарьдаг бүсгүйчүүддээ

Монголын хүүхдийн ордонд болж буй “Цэцгийн ертөнц 2014-Ногоон нийслэл” үзэсгэлэн нээлтээ хийсэн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл жил бүр уламжлал болгон зохиогдож буй энэхүү арга хэмжээний  энэ зуны үзэсгэлэн өнөөдөр өндөрлөх гэж байна. 




Орчин тойрноо цэцэрлэгжүүлж, эрүүл ногоон орчин бүрдүүлэх хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй. Төрөл бүрийн тасалгааны цэцэг, ургамлаас гадна цэцэрлэгжүүлэлт, бут сөөгний тарьц, суулгацууд дэлгэсэн байна билээ. Цэцэрлэгжүүлэлтийн талаар зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагууд оролцож байгаа аж. Түүнчлэн зорьж очсон хүмүүс тасалгааны цэцэг, ургамал, чимэглэл худалдан авахаас гадна цэцэгчдээс хөрсний сийрэгжүүлэлт, бордоо, арчилгааны талаарх бүр төрлийн зөвлөгөө авч болно. Түүнчлэн гарын авлага, материалууд худалдан авах боломжтой юм билээ. “Хайтан” клубээс зохион байгуулж буй уг үзэсгэлэнд Улаанбаатар хотын төдийгүй орон нутгийн цэцэг сонирхогчид оролцож байгаа учир шимтэглэй, мөнхлэй, ногоодой, саваргана гээд түгээмэл байдаг тасалгааны цэцэгнээс гадна ховор төрлийн,  шинэ сортууд ч олон байгаа талаар зохион байгуулагчид онцолж байсан.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Sainaa (202.131.231.110) 2014-06-11 10:50:01
haana bolj bga yum be