XXII Өвлийн олимпийн Монгол улсын төлөөлөл ОУХМ Ч.Отгонцэцэг

Өнөөдөр ОХУ-ын Сочи хотноо өвлийн олимпийн XXII их наадам эхэлнэ. Энэ удаагийн олимпод дэлхийн 150 гаруй орны 2800 орчим тамирчин 15 спортын төрөлд 98 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсаас ОУХМ Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор гүйлтийн цана, тэшүүрийн төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдөнө. Ийнхүү манай тамирчид 13 дахь олимпдоо оролцохоор мордож, Монгол улсын төрийн далбаа Сочигийн тэнгэрт өнгөрөгч ням гарагт мандсан билээ. Энэ онд Монголын тамирчид цагаан олимпод оролцож эхэлсний 50 жилийн ой тохиож байгаа аж.



Олон улсын цанын холбоо(FIS)-ноос манай улсад эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг цаначин олимпод оролцуулах квот олгосны дагуу гүйлтийн цанын төрөлд ОУХМ Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар эх орноо төлөөлөн оролцохоор болсон. Дээрх хоёр тамирчин хоёулаа 1991 онд төрсөн бөгөөд FIS-ийн сонгон шалгаруулах тэмцээнд Б.Бямбадорж 174.56, Ч.Отгонцэцэг 235.90 онооны амжилт үзүүлж байжээ.



ОУХМ Ч.Отгонцэцэг найм дахь жилдээ гүйлтийн цанын төрлөөр хичээллэж байгаа. Цанын спортод оруулсан анхны багш нь Төв аймгийн Борнуур сумын дунд сургуулийн багш Д.Ичинхорлоо. 2011 онд Казахстаны Астана хотноо зохиогдсон Азийн өвлийн наадмын эмэгтэйчүүдийн цанын зүг чиг олох багийн төрөлд хүрэл медаль хүртсэн.
2008 оны бүх ард түмний 12-р наадмын цанын тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан. Мөн 2012 оны Монголын бүх ард түмний спортын 13 дугаар наадмаас дөрвөн алтан медаль хүртсэн нь түүний томоохон амжилтуудын нэг. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.