Таньд “LBD”, жижиг хар даашинз бий юу?

Домогт дизайнер Coco Chanel энэхүү жижиг хар даашинзыг 1926 онд оршуулгын үйл ажиллагаанд зориулан хийжээ. Энэ нь тухайн үеийн эмэгтэйчүүдийн дунд шинэ сэргэг загвар болж түгсэн байдаг. Хөнгөн нимгэн өмсөхөд хамгийн тохиромжтой энэ даашинз нь 1920-оод оны эмэгтэйчүүдийн нэг хэвийн уйтгартай урт даашинзнаас салахад тус болсон. Ханцуйгүй өвдөгний дээгүүр урттай уг даашинз нь бүсгүйчүүдийг дур булаам харагдуулдаг. Chanel-ийн жижиг хар даашинз нь эмэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд зайлшгүй байдаг, байх ёстой зүйлийн нэг юм. Уг даашинзийг бүсгүй та үдэшдэг, спорт, гоёл, өдөр тутам ямар ч үед аксессуасарын тусламжтайгаар гайхамшигтай өөрчлөн өмсөж болно.


Энэхүү ид шидтэй жижиг хар даашинз нь сонгогдон загварын бодит түүх юм. Ингээд дараах зурагнуудаас бага ч гэсэн санаа аваарай, бүсгүйчүүдээ.







