Залуусаас дутахгүй 86 настай модель

Загвар өмсөгч Дафна Сэлф Шведийн Other Stories брэндийн гуталны шинэ цуглуулгын зар сурталчилгааны кампанит ажилд оролцжээ. Тэд энэ шинэ цуглуулгаа Америкийн алдарт Vans пүүстэй хамтран гаргасан байна. Бодит гоо үзэсгэлэн бол мөнхийн зүйл гэдгийг Дафна ээлжит удаагаа нотлон харуулав.

Энэ эмэгтэй өдгөө 86 настай юм. Шинэлэг загварын гутал, өмсгөлтэй энэ эмээ зургаа авахуулахдаа өөрийн залуу өрсөлдөгчдөд юугаараа ч гологдохгүй гэдгээ батлан харуулжээ. Зар сурталчилгааг хариуцсан хүмүүсийн өгүүлж байгаагаар өндөр настай хүнээр цуглуулгад багтсан гутал, өмсгөлүүдийг сурталчилуулснаар тэдгээрийг хэн ч өмсөх боломжтой гэдгийг харуулахыг зорьсон аж.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







