Жастины шинэ найз охин
Канад гаралтай дуучин Жастин Бибер Хайли Балдвинтай болзож эхэлжээ. Селена Гомезтой эргэн нийлж, удалгүй дахин салсан гэх мэдээлэл нь ч намдаж амжаагүй байхад дуучин залуу дахин ийм ярианы гол сэдэв болжээ.



Хайли Балдвин одоо 18 настай бөгөөд жүжигчин, найруулагч, продьюсер Стеви Балдвины охин юм. Тэднийг хамтдаа байхад нь зургийг нь дарж амжсан бөгөөд тэдний болзох болсон гэдэг нь ийнхүү батлагдах шиг боллоо. Селена Гомезоос салснаас хойш Кендалл Женнертэй нэр холбогдоод байсан дуучин залуу мөн л өөр сонголт хийсэн бололтой. Дашрамд дуулгахад Хайли, Кендалл Женнер нар жил гаруй хугацаанд найзалсан сайн найзууд гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







