Таны бяцхан үрс 1 нас хүрээгүй бол давс хэрэглэхээс татгалзаарай!

Нярай хүүхдийг 4-6 сар хүртэлх хугацаанд дан эхийн сүүгээр хооллох, 4-6 сар хүрсний дараа нэмэлт хоолонд оруулах хэрэгтэй. Харин 4 сар хүрмэгц шууд нэмэлт хоолонд оруулж бас болохгүй. Аль болох бага багаар дасгаж, хөнгөн хоол тэжээлээс эхлэх нь зүйтэй. Учир нь 4 сартай хүүхдийн гэдэс, ходоод, бөөрний бүтэц, үйл ажиллагаа нь бүрэн гүйцэд боловсорч хөгжөөгүй байдаг учир энэ үед хоол тэжээлийг хүлээн авах чадваргүй байдаг.
Үнээний сүү, буудайн гурил зэрэг нэмэлт тэжээл нь хүүхдийг элдэв харшилтай болгох эрсдэлтэй. Ингэлээ гээд хүүхдээ бас хэтэрхий орой хоолонд оруулж болохгүй. Оройтож хоолонд орсон хүүхдэд ихэвчлэн илч тэжээл, уурагтай холбоотой үрэвслүүд, төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт, хатуу-бүхэл хоол тэжээлийг зажилж бутлах чавдаргүй болох, аминдэм, эрдэс бодисын дутагдлаас үүдэлтэй хэвийн хөгжлөөр хоцрогдох гэх мэтийн асуудлууд эн түрүүнд илэрдэг.
Нөгөөтэйгүүр нэмэлт хоол тэжээл идэж эхэлсэн хүүхдийн хоолыг зөв, зохистой бэлтгэж өгөх асуудал маш чухал юм. Эцэг эх, асран хамгаалагч бид бүхний гаргах өчүүхэн алдаа хүүхдийн маань ирээдүйн эрүүл амьдралд ямар асуудал үүсгэхийг бид өмнөөс тааж мэдэх боломжгүй юм. Жишээ нь: “1 нас хүрээгүй хүүхдийн идсэн илүү давс судсанд нь хуримтлагдаж залуу насандаа цусны даралт ихэсдэг асуудалтай болох эрсдэлтэй” хэмээн мэргэжилтнүүд сануулж байна.

Давсархаг хүнс судсыг гэмтээдэг!
Хүүхдийн хооллолтонд гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол хүүхдэд давс ихтэй, давсархаг зүйл идүүлэх байдаг. Энэ талаар хийсэн судалгаанаас үзэхэд ээжүүдийн 60 хувь нь 1 нас хүрээгүй хүүхдэд гэрийн нөхцөлд давстай, амтлагчтай хоол бэлтгэж өгдөг нь нотлогджээ. Гэтэл хүүхдийг 1 нас хүртэл нь давс амсуулахгүй байсан ч болно. Учир нь судалгаанаас үзэхэд бага насандаа давсархаг зүйл ихээр иддэг байсан хүүхэд том болоод цусны даралтны асуудалд ихээр өртөж байгаа нь тогтоогджээ.
АНУ-д хийсэн нэгэн судалгаанаас үзэхэд төрснөөс нь хойш 15 нас хүртэл нь хэсэг бүлэг хүүхдийн судасны цохилтыг ажиглаж үзэхэд 1 нас хүртэлх үедээ давс их хэрэглэж байсан хүүхдүүдийн даралт нь илүү өндөр байжээ. Учир нь давс ихээр хэрэглэх буюу натрийн хэрэглээ нь цусны даралтыг ихэсгэж, хүний судсыг гэмтээж, зүрх-судас, бөөрний өвчний үндэс суурийг тавьдаг байна. Үүний үр дүнд давс ихээр хэрэглэдэг байсан хүүхэд өсөж том болоод насанд хүрэх үед цус даралт нь байнга хэлбэлздэг болдог байна.
Хүүхдэд хэрэглэх давсны өдрийн норм
1 наснаас бага хүүхдийг өдөр тутмын давсны хэрэглээ нь 3-4 гр, өөрөөр хэлбэл жижиг цайны халбагны талаас бага байх ёстой гэж үздэг. Энэ талаар АНУ-ын Хүүхэд Судлалын Академиын үзэж байгаагаар 1-3 настай хүүхдийн өдөр тутмын давсны хэрэглээний хэмжээ 5-6 грамаас бага, 4-8 настай хүүхдийнх 8-9 граммаас бага байх ёстой хэмээн тогтоосон байдаг.
1 нас хүрээгүй хүүхдэд хориотой хоол хүнс
• Зөгийн бал: Өтгөн хаталт, хөхөх, залгих зовиур, булчин сулрах гэх мэтийн шинж тэмдэгээр илэрч, улмаар хүүхдийн амь насанд хүрэх аюултай Ботилизм хэмээх өвчнийг үүсгэдэг. Шороо, тоос, зөгийн баланд үрждэг “Clostridium Botulinum” хэмээх бактери нь энэ өвчнийг үүсгэдэг байна. Зөгийн бал идсэн хүүхдийн ходоод гэдсэнд токсин ялгарч хордлогын шинж тэмдэг илэрдэг. Хүүхдийг 1 нас хүрснийх нь дараа багахан хэмжээгээр зөгийн бал өгч болно. Харин зөгийн бал агуулсан хүүхдийн хоол тэжээлүүд доторх зөгийн бал нь өндөр градуст халааж уг хор уршигаас ангижруулсан байдаг учир ямар нэгэн эрсдэлгүй юм.
• Өндөгний цагаан: Харшил үүсгэх эрсдэлтэй.
• Үнээний сүү: Харшил, өтгөн хаталт, төмрийн дутагдал үүсгэх эрсдэлтэй.
• Какао, шоколад, гүзээлзгэнэ: Харшил хөдөлгөх эрсдэлтэй.
• Хагас бэлэн бүтээгдэхүүн: Хэт давсалсан, удаан хугацаагаар муутгахгүй зорилгоор нитрат агуулдаг учраас зүрх судас, бөөрний өвчин үүсгэх эрсдэлтэй.
• Самар, хатаасан жимс мэтийн хатуу хүнс: Амьсгалын зам, хоолойд тээглэх аюултай.
Хүүхдийн хоолыг бага зэргийн зажлууртай өгөх
Хүүхэд хооллох явцад хамгийн түгээмэл гаргадаг алдаа бол хүүхэд 1 нас хүрчихээд байхад хоолыг нь бутлагчаар буталж, бантан болгож нухаж өгдөг явдал юм. Үүнээс үүдээд хүүхэд ирээдүйд бүхэл зүйлийг залгих чадвар муутай болно, хоол шилж ялгадаг, хоолны асуудалтай хүүхэд болж хувирна гэсэн үг. Жишээ нь: сайн зажилж сураагүй учраас хоолны махыг ялгаж орхидог болно. Үүнээс үүдээд хоол хүнсээрээ авч чадаагүйн улмаас цус багадалттай болж мэднэ, өсөлт бойжилт нь доройтож эхэлнэ.
Ийм учраас ялангуяа хүүхдийг 8 сар
хүртэл нь бантан, зутан маягийн хоолоор хооллох бөгөөд ер нь хүүхдэд
хоолыг бага зэргийн зажлууртай өгч байх хэрэгтэй. Хүүхэд 8 сартайгаасаа
хоолоо зажилж идэх ёстой. Энэ сараас эхлэн зажилж идэж чадаж байгаа
хүүхдийн зажлуурын хэмжээг бага зэргээр томсгож болно. Хүүхдэд 9
сартайгаас нь өөрөө хоолоо идэж сургах хэрэгтэй. Тиймээс хүүхдийн гарт
талх, жигнэмэг бариулж болно. Ялангуяа хүүхэд 1 нас хүрээд гэр
бүлийнхэнтэйгээ 1 ширээнд сууж гэрийнхээ хоолноос идэж эхлэх ёстой.
Нэмэлт хоолыг нэг нэгээр нь өгч, хэмжээг нь бага багаар нь нэмэгдүүлэх хэрэгтэй
• Хэмжээг нь бага багаар нэм: Хэрвээ та хүүхдэдээ ямар нэгэн хоолыг анх удаа идүүлж байгаа бол багахан өгч, хэмжээг нь өдөр өдрөөр бага багаар нэмэгдүүл. Жишээ нь алимны нухаш өгөх гэж байгаа бол эхлээд 2 цайны халбагыг өгөөд ямар нэгэн харшил, тууралт гарч байгаа эсэх, гэдэс нь гүйлгэж байгаа эсэхийг хэсэг ажиглаад, ямар нэгэн асуудалгүй бол дараачийн өдрүүдэд хэмжээг нь 4-5 халбага болгон нэмэгдүүлж болно.
• Нэг төрлийн хоол өг: Нэгэн зэрэг олон төрлийн хоол хүнс хольж идүүлсний дараа ямар нэгэн харшил эсвэл реакци өгвөл яг алинаас нь болж байгааг олж мэдэхэд бэрхшээлтэй болно. Иймээс 1 долоо хоногийн турш ганцхан төрлийн хоол өгөөд үз. Дараачийн долоо хоногоос хоолныхоо төрлийг өөрчил. Ингэснээр хүүхдэд тань ямар төрлийн хоол хүнс тохирч, ямар нь тЇ бодис агуулдаг. Харин гэрийн нөхцөлд бүрж бэлтгэсэн тараг илүү эрүүл, хүүхдийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх бүх аминдэмийг өөртөө агуулж байдаг. Иймээс та хүүхдээ 1 нас хүртэл нь тарагаа гэртээ бүрж бай.







