”Монголика 2013” гэрэл зургийн үндэсний уралдааны шилдэг бүтээлүүд шалгарлаа

Нэг жилийн турш үргэлжилсэн “Монголика 2013” уралдааны шагнал гардуулах ажиллагаа 2014 оны 06-р сарын 05-ны өдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд болсон юм. Уралдаанд гурван төрөлд хамаарах 430 бүтээл ирүүлснээс шилдэг 100 бүтээлээр үзэсгэлэн гаргаж, мөн төрөл тус бүрд эхний 3 байр, төрөл харгалзахгүй 2 тусгай байр шалгаруулав.
Уралдааны зохион байгуулах багийн гишүүн, Чингис ОУ-н нисэх буудлын биологич Б.Одхүү “Тэмцээнийг мэргэжлийн гэрэл зурагчин, биологич, урлаг судлаачдаас бүрдсэн хүчирхэг баг шүүсэн учраас шүүлт маш шударга болсон гэдэгт итгэлтэй байна. Шүүгчид бие биенээ танихгүй бөгөөд бид бүх зургийг кодлоод шүүгч тус бүрт илгээж зургийн фокус, зохиомж, зурагчны авьяас чадварыг үнэлж нэг зурагт нэг шүүгч дээд тал нь 14 оноо өгөх зарчмаар шалгарууллаа” гэсэн юм.
Ингээд байр эзэлсэн бүтээлүүдийг сонирхуулъя.
МИНИЙ ХӨРӨГ ТӨРӨЛ

М.Баяржаргал “Хорвоог харах бидний өнцөг” бүтээлээр 1-р байр (Эгэл шаршувуу)

О.Соронзонболд “Хадны жижир” бүтээлээрээ 2-р байр

Э.Отгонжаргал “Харганы буглаа цох” бүтээлээрээ 3-р байр
ГАЙХАМШИГТ АГШИН БА ХУРД ТӨРӨЛ

Б.Отгонбаяр “Хүчээ үзэх үү?” бүтээлээрээ 1-р байр (Нөмрөг тас ба ооч ёл)

Д.Отгонхишиг “Таны боломж” бүтээлээрээ 2-р байр (Долоогоны цагаан эрвээхий)

Н.Баттогтох “Улс төрийн мөлжлөгө” бүтээлээрээ 3-р байр (Чоно ялаа)
ХОВОР ЗҮЙЛ ТӨРӨЛ

М.Мөнхбаатар “Модны мэлхий” бүтээлээрээ 1-р байр

Н.Батсайхан “Сайргат цөлийн шавжийн ‘эрлэг’” бүтээлээ 2-р байр (Соотон алагдаахай)

Б.Дэлгэрмаа “Түргэн марш” бүтээлээрээ 3-р байр (Цэн тогоруу)







