“Hercules” кинонд дүр бүтээсэн үзэсгэлэнт бүсгүй Ирина Шейк ярилцлага өгсөнийг Shuud.mn сайт орчуулжээ. Үүнээс хөлбөмбөг болон Роналдутай холбогдох хэсгийг нь хүргэж байна.
-Дэлхий хөлбөмбөгөөр амьсгалж байх шиг. Хаа сайгүй л орилж, хашгирсан фанатууд. Харахад таатай байна шүү?
-Тиймээ. Би Бразилд болж буй ДАШТ-ийг их сонирхож байгаа. Бүсгүйчүүд бид чинь хөлбөмбөг, спорт гээд л ер нь хөдөлгөөнтэй юманд дургүй шүү дээ. Тэгэхдээ энэ удаагийн дэлхийн аваргад найз залуу минь тоглож байгаа учир тоохгүй байхын аргагүй байна.
6-Португалийн шигшээ багт таны найз залуу Криштиано Роналдо тоглож буй. Эхний гараа таруухан эхэлж Германы шигшээ багт 4:0 харьцаатай ялагдсан. Дэлхий нийтээрээ Роналдог Германы хаалганд хэдэнтэй гоол оруулна хэмээн таамаглаж, бооцоо тавьж байсан?
-Мэдээж хэрэг Португалийн шигшээ баг ялалт байгуулаагүйд сэтгэл дундуур л байна. Тэгэхдээ спортод үргэлж ноймер 1 байна гэдэг нь эргэлзээтэй. Яагаад гэвэл хөлбөмбөг хөдөлгөөнтэй спортоос гадна бөмбөг бөөрөнхий. Роналдог олон улс шүүмжлэх гоочлох нь таалагдахгүй байна. Роналдо талбай дээр ганцаараа тоглоод ялагдал хүлээсэн бол шүүмжилж болно. Харин ганцхан хүний нуруун дээр асар хүнд ачаа үүрүүлэх нь шударга бус явдал. Португал-Германы тоглолт дууссаны дараа түүнтэй утсаар ярихад дарамт болон уур хилэн мэдрэгдсэн. Би тийм үед олон юм ярилгүй шууд утсаа салгадаг. Эмэгтэй хүн ялагдлыг тийм ч сүртэйгээр боддоггүй. Эрчүүдийн хувьд эсрэгээрээ бололтой.
5-Ялагдал хүлээсэндээ танаас ичсэн байж болно шүү дээ?
-Би ганцаараа үзээгүй шүү дээ, тиймээс ичих шаардлага байхгүй. Спорт бол сугалаа шиг тааварлашгүй.
-Халуухан гэх үгийг нэрнийхээ өмнө авч явдаг Ирина Шейк эл бүтээл дээр халамжтай хань, ээжийн дүрд хувирсан харагдсан?
-Тиймээ. Өөрөөсөө тэс өөр дүр гаргана гэдэгт хүнд. Бас нэгээхэн үзэгдэл дээр бүрэн нүцгэлэх нь дарамттай санагдсан. Роналдо маш их уурласан ч найруулагч тэг ингэ гэж хэлсэн учир яаж ч чадаагүй. Би өөрийгөө бодсон бол аль хэдийн киног орхисон байх байсан ч надад итгээд кинондоо урьсан кино багийнхныг гомдоохоос айсан.
6-Тэгэхээр “Hercules” киноны нүцэглэдэг хэсэгт Роналдо уурласан хэрэг үү?
-Тиймээ. Тэр их хартай. /Инээв/
-Дэлхийн аваргын өмнө Криштиано Роналдо танд гэрлэх санал тавьсан гэсэн үнэн үү?
-Үгүй дээ. Тэгэхдээ би хуримын бөгж авахыг хүсч байна. Нэг л өдөр гайхалтай зүйл тохиолдоно гэдэгт итгэлтэй байна. Би Роналдогийн хүүхдийг төрүүлмээр байна. /Инээв/
-Таны хоолны дэглэмд найз залуу чинь эмзэглэдэг үү?
-Тиймээ. Роналдо бол тамирчин. Тэр цаг, минут тутам уураг ууж, байнга хоол иддэг. Харин би харахаас өөрийг хийж чаддаггүй. /Инээв/ Тэгээд ч би зураг авалт болон хэд хэдэн сэтгүүлийн зураг авалттай байгаа учир хоолны дэглэм барихаас өөр аргагүй байна. Загвар зохион бүтээгч болон сэтгүүлийн редакци биеийн хэмжээг заадаг учир бид тогтмол хяналттай байдаг. Тэдний үгнээс зөрнө гэдэг ажилгүй болохын эхлэл.
6-Дэлхийн аваргын финалд Португал-Орос хоёр үлдвэл алийг нь дэмжих вэ?
-Бодож үзээгүй юм байна. Тэгэхдээ миний биеэр Орос цус урсч байна. Харин зүрх минь Роналдогийн төлөө цохилж байна. Хоёр залуугийн голд зогсч байгаа мэт санагдчихлаа.
-Та сайхан залууг юугаар нь хэмждэг вэ?
-Гутал. Гутлаа сайхан арчилаад явдаг залуус надад таалагддаг. Гутлаа арчдаг хүний сэтгэл хүртэл цэвэрхэн байх.
6-Роналдогийн гутал үргэлж цэмцгэр байдаг уу. Та найз залуугийнхаа хүүтэй хэр дотно вэ?
-Тиймээ. Үргэлж цэмцгэр. Маш дотно. Жоссеф намайг ээжээ гэж дууддаг.
-Та хоёрын хайрын романс хэрхэн эхэлсэн вэ. Роналдо хүүхнүүдийн хувьд тийм ч цэвэрхэн биш. Түүний олон сенсаци олны өмнө болсон?
-Учрах ёстой хүмүүс учирдаг юм. Өөр зүйл хэлэхийг хүсэхгүй байна. Би Роналдод анхны харцаар дурласан. Түүнийгээ алдахгүйн тулд маш их хичээдэг.








