Реалити шоуны од Ким Кардашиан “Ким Кардашиан Холливуудад” хэмээх видео тоглоомынхоо нээлтийг хийлээ

Реалити шоуны од Ким Кардашиан видео тоглоомын зах зээлд хүч төрөн орж ирлээ. Хэдхэн хоногийн өмнө буюу 6-р сарын 18-ний өдөр Ким Нью Йорк хотноо “Ким Кардашиан Холливуудад” хэмээх видео тоглоомынхоо нээлтийг хийсэн юм. Тэрбээр “Хүмүүс намайг шүүмжилдэг. Намайг ямар ч бүтээл гаргаагүй мөртлөө од болсон гэж гоочилдог. Үүнийг харь, мэдэр, тогло.  Ким Кардашиан Холливуудад ирлээ” гэжээ.


Энэхүү тоглоомонд Ким загвар зохион бүтээгч болон сэтгэл зүйчийн дүрд хувирчээ. Тэрбээр хувцсаа тохируулж өмсч чадахгүй байгаа охид бүсгүйчүүдэд тусламж үзүүлж, сэтгэл санаагаар унасан хүмүүст зөвөлгөө өгөх аж. Нийт 32 минутын турш үргэлжлэх тус видео тоглоомыг  “Vivid Entertainment” бүтээж, Ким өөрөө дуу оруулсан байна. Мөн ирэх оноос эхэлж “Kim Kardashian” хэмээх алтлаг өнгийн, мэдрэгчтэй утас худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.