Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссефийн гэмийг цайруулж топ модель Жизель Бундхен хөлбөмбөгийн ДАШТ-ий цомыг гардуулах уу?
Дэлхийн топ модель Victory secret-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг Жизель Бундхенд эх нутагт нь зохион байгуулж байгаа
хөлбөмбөгийн ДАШТ-д тэргүүлж, дэлхийн аварга болсон багт цомыг нь
гардуулан өгөх үүрэг ноогдсон тухай яригдаж эхэлжээ. Уламжлал ёсоор дэлхийн аваргын цомыг зохион
байгуулагч улсын Ерөнхийлөгч юм уу ФИФА-гийн тэргүүн гардуулдаг. Гэвч
Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеф хэтэрхий их мөнгөөр ДАШТ зохион
байгуулсан гэдэг шүүмжлэлийг ард түмнээсээ хүлээж байгаа учраас нэр хүнд
нь унасан байгаа аж.

Харин ФИФА-гийн тэргүүн Зепп Блатерын хувьд авлигын хэргээр мөн л нэр хүнд нь сэвтсэн учир Бразиль гаралтай гоо бүсгүй Жизель Бундхенээр цомоо хүргүүлэх нь нэрэнд цэвэр гэж үзжээ. Хэрэв уг таамаглал үнэн бол ирэх сарын 13-нд Маракана цэнгэлдэх хүрээлэнд болох ДАШТ-ий хаалтын ёслолд Жизель Бундхен аваргуудын цомыг гардуулан өгөх нээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.