Линдсей Лохан Кейт Моссын нөхөртэй нэр холбогдлоо


Холливуудын жүжигчин Линдсей Лохан дахиад л олны хэл амны бай болов. Тэрбээр саяхан АНУ-аас Их Британид хөл тавьсан бөгөөд загвар өмсөгч Кейт Моссын нөхөртэй холбоо барьсан талаар The Sun/Дэ Сан/ сонин мэдээлэв.



Л.Лохан, Жэйми Хинс нарын холбоо барьсан нь К.Мосст огтхон ч таалагдаагүй бөгөөд Чилтрен Файрхаусын зоогийн газарт болсон цайллагын үеэр муудалцсан талаар эх сурвалж мэдээлсэн байна.Л.Лохан, Ж.Хинс нар өнгөрсөн жил хамтран ажиллаж байсан бөгөөд энэ жил Холливуудын залуухан бүсгүй нөхрийг нь зорин Лондонд ирсэнд супермодель дургүйлхэж байгаа аж.



 Хэдийгээр 40 настай загвар өмсөгч, түүний нөхөр Киллс хамтлагийн гитарчин хоёр бие биенээ араар нь тавьж байгаагүй ч хардах сэтгэл төрж буй талаар К.Мосс найзууддаа ярьжээ. Ж.Хинс залуухан амрагтай болсныг нотлох баримт байхгүй ч Линдсей Лохан Лондонд суурьшихаар төлөвлөсөн нь сайхан бүсгүй К.Моссыг хардахад хүргэсэн бололтой.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.