”Ханш нээх” өдрийн утга учир
Манай урд хөршид олон зуун жилийн турш боловсонгуй болон батлагдаж ирсэн цаг тоолол байдаг. Бид жилийн дөрвөн улирал гэж ярьдаг бол хятадад жилийн 24 улирал гэдэг байна.
Хорин дөрвөн улирал нь цаг агаарын өөрчлөлт болон тариалангийн цаг хугацааг тооцоолоход чухал ач холбогдолтой байдаг. Тухайлбал, газар хагалах, үр суулгах, үр тариа цаг агаарын эрсдэлд орох, ургац боловсрох, хураах зэрэг бүхий л үйл ажиллагаа нь энэхүү цаг улирлын хуваарилалтад үндэслэдэг байна.
Тэдгээрийн дотор “ханш нээх өдөр” буюу Чьинминий өдөр гэж байдаг. Хятад хүмүүс эрт үед энэ өдрөөс эхлэн гурав хоног гал гаргалгүй хоол хийж иддэг заншилтай байсан учир хүйтэн хоол гэж бас нэрлэж заншжээ. Гал гаргадаггүй учир хүйтэн зууш маягийн хоол иддэг уламжлалаас үүдэн ийнхүү нэрлэжээ.

Чьинмин нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 4-6-ны хооронд тохиодог бөгөөд хятад хүмүүс энэ өдөр нас барагсдынхаа шарилыг эргэж булшийг нь цэвэрлэдэг, шороо нэмдэг заншилтай юм байна. Харин энэхүү уламжлал нь Монгол нутагт амьдарч байсан хятад хүмүүсээр дамжин монголчуудад нөлөөлсөн бололтой.

Монгол, Хятад хоёр улс нь газар зүйн хувьд хиллэн оршдог, хятадын газар нутгийн төвийн хэсэгтэй Монгол улс нэг уртрагт оршдог учир дээрх 24 цаг улирлын хуваарь нь Монгол орны цаг уурын байдалтай зарим талаараа тохирдог учир бид ч энэ хуваарийг өөрсдийн ахуй амьдралдаа ашигласаар ирсэн байдаг.
Жилийн 24 улирал гэж юу вэ?
-Хаврын уур 2 сарын 3-5-аас эхэлнэ. Энэ өдрөөс хятадууд хавар эхэллээ гэж үздэг.

-Хур ус 2 сарын 18-20-ны өдрөөс эхэлнэ.
-Ичигсэд хөдлөх 3 сарын 5-7-оос эхэлнэ.

-Хаврын хугас 3 сарын 20-21-оос эхэлнэ. Энэ өдөр өмнөөс хойших дэлхийн тал бөмбөрцөгт хамгийн урт шөнө болдог.
-Ханш, 4 сарын 4-6-нд болно. Энэ өдөр хүмүүс нас барагсдынхаа шарилыг эргэдэг.
-Тариалангийн хур 4 сарын 19-21-нд болно.
-Зуны уур 5 сарын 5-7-нд болдог. Энэ өдрөөс эхлэн зуны улирал эхэллээ гэж үздэг.
-Өчүүхэн дүүрэн 5 сарын 20-22-нд болно.
-Буудай боловсрох 6 сарын 5-7-нд болно.
-Зуны туйл 6 сарын 21-22-нд болно. Энэ өдөр нар зуны туйлын буюу шар замын хамгийн хойд цэгийг дайран өнгөрдөг. Хойд тал бөмбөрцөгт хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болно.
-Бага халуун 7 сарын 6-8-нд тохионо.
-Их халуун 7 сарын 22-24-нд болно. Хятадын бүх нутагт энэ үед цаг агаар хамгийн халуун байдаг.
-Намрын уур 8 сарын 7-9 хооронд болдог. Энэ өдрөөс эхлэн намар боллоо гэж үздэг.
-Халуун эгэх 8 сарын 22-24-нд болдог.
-Цагаан шүүдэр 9 сарын 7-9-нд болно.
-Намрын хугас 9 сарын 22-24-нд болно. Энэ өдөр өмнөөс хойших дэлхийн тал бөмбөрцөгт хамгийн урт шөнө болно.
-Хүйтэн шүүдэр 10 сарын 8-9-нд болно.
-Хяруу унах 10 сарын 23-24-нд болно.
-Өвлийн уур 11-р сарын 7-8-нд болдог. Энэ өдрөөс эхлэн өвөл боллоо гэж үздэг.
-Бага цас 11 сарын 22-23-нд болно.
-Их цас 12 сарын 6-8-нд болно.
-Өвлийн туйл 12 сарын 21-23-нд болно. Энэ өдөр нар өвлийн туйлын цэг буюу шар зам дээрх хамгийн өмнөд цэгийг дайран өнгөрнө. Дэлхийн хойд хагаст хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө болдог.
-Бага хүйтэн 1 сарын 5-7-нд болно.
-Их хүйтэн 1 сарын 20-21-нд болдог. Энэ үед Хятадад цаг агаар хамгийн хүйтэн байдаг.

-Зуны уур 5 сарын 5-7-нд болдог. Энэ өдрөөс эхлэн зуны улирал эхэллээ гэж үздэг.-Өчүүхэн дүүрэн 5 сарын 20-22-нд болно.
-Буудай боловсрох 6 сарын 5-7-нд болно.
-Зуны туйл 6 сарын 21-22-нд болно. Энэ өдөр нар зуны туйлын буюу шар замын хамгийн хойд цэгийг дайран өнгөрдөг. Хойд тал бөмбөрцөгт хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болно.
-Бага халуун 7 сарын 6-8-нд тохионо.
-Их халуун 7 сарын 22-24-нд болно. Хятадын бүх нутагт энэ үед цаг агаар хамгийн халуун байдаг.
-Намрын уур 8 сарын 7-9 хооронд болдог. Энэ өдрөөс эхлэн намар боллоо гэж үздэг.
-Халуун эгэх 8 сарын 22-24-нд болдог.
-Цагаан шүүдэр 9 сарын 7-9-нд болно.
-Намрын хугас 9 сарын 22-24-нд болно. Энэ өдөр өмнөөс хойших дэлхийн тал бөмбөрцөгт хамгийн урт шөнө болно.
-Хүйтэн шүүдэр 10 сарын 8-9-нд болно.
-Хяруу унах 10 сарын 23-24-нд болно.
-Өвлийн уур 11-р сарын 7-8-нд болдог. Энэ өдрөөс эхлэн өвөл боллоо гэж үздэг.
-Бага цас 11 сарын 22-23-нд болно.
-Их цас 12 сарын 6-8-нд болно.
-Өвлийн туйл 12 сарын 21-23-нд болно. Энэ өдөр нар өвлийн туйлын цэг буюу шар зам дээрх хамгийн өмнөд цэгийг дайран өнгөрнө. Дэлхийн хойд хагаст хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө болдог.
-Бага хүйтэн 1 сарын 5-7-нд болно.
-Их хүйтэн 1 сарын 20-21-нд болдог. Энэ үед Хятадад цаг агаар хамгийн хүйтэн байдаг.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн "Хэл шинжлэлийн сектор"-ын ЭША,
доктор (Ph.D) С.Мөнхсайхан
доктор (Ph.D) С.Мөнхсайхан
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.